Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Энхтайвныг хамгаалахад Орост улсад Хятад тусална

Дэлхийн хоёрдугаар дайны түүхийг саармагжуулах гэсэн аливаа оролдлогын эсрэг тэмцэлд Оросыг дэмжиж, энхтайвныг хамгаалахад Хятад улс бэлэн байна гэж БНХАУ-ын дарга Си Зимпинь  мэдэгдсэнийг “Российская газета” нийтэлжээ.
“Энхийг эрхэмлэгч улс орон, ард түмнүүдтэй хүчээ нэгтгэн Дэлхийн хоёрдугаар дайны түүхийг арчих, мартагнуулах гэсэн элдэв оролдлогын эсрэг Хятадын болон Оросын ард түмэн хүчээ нэгтгэхэд бэлэн байна” гэж БНХАУ-ын даргын хэлснийг хэвлэлүүд иш татжээ.
ОХУ-ын ерөнхийлөгч В.Путины урилгаар Аугаа их ялалтын 70 жилийн ойд оролцохоор БНХАУ-ын дарга Си Зимпинь өнөөдөр Москвад хүрэлцэн очно.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан