Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хүүхэд хүчирхийлэгчдэд зориулж хүүхэлдэй хийнэ гэнэ

Өнөөгийн нийгэмд, ялангуяа барууны ертөнцөд тулгамдсан асуудал болоод байгаа насанд хүрээгүй багачуудыг хүчирхийлдэг явдлыг багасгахын тулд америк эр Бак Добсон яг амьд юм шиг, хүүхдийн биетэй яг ижил хэмжээтэй хүүхэлдэй хийхээр шулуудсан гэнэ. Түүнийг 10 настай байхад нь өөрийн нь 19 настай эгч байнга бэлгийн ажил хийж доромжилж байсан болохоор өнөө хүртэл сэтгэлийн дарамтад байснаас ийм санаа төрсөн гэнэ.
Тэрээр уг нь насанд хүрээгүй хүүхэд багачуудыг бэлгийн дарамтаас ангижруулахын тулд хууль сахиулах байгууллага, шашны бүлэглэлүүдтэй хамтран ажиллаж ирсэн ч ямар ч үр дүнд хүрээгүй болохоор өөрөө тэмцэхээр шийджээ.
“Хүүхэд хүчирхийлэх явдалтай тэмцэх гэж би янз бүрээр оролдоод  ашиггүй гэдгийг би ойлгосон. Энэ чинь тухайн хүний бэлгийн чиг хандлага, зуршил юм байна. Энэ нь бүр тэдний генид байдаг зуршил болохоор хязгаарлаж захирах нь зарчмын хувьд ямар ч боломжгүй зүйл” гэж Добсон ярьж байна.
Ингээд л ийм гажигтай хүмүүст зориулсан яг хүүхэд шиг хүүхэлдэй хийдэг компани байгуулахаар шийдэж. “Энэ хүүхэлдэйнүүд яг хүүхэд шиг бие хэмжээтэй, үнэртэй, үс зүстэй, бэлгэ эрхтэнтэй байх болохоор хүүхэд хүчирхийлэгчдэд  мэдээж таалагдана” гэж Добсон итгэж байна. “Одоо надад ганцхан бизнесээ эхлэх гарааны хөрөнгө л хэрэгтэй байна. Би бүтээгдхүүнээ хүүхэд хүчирхийлэгчид авахаар хямд үнэтэй гаргах болно” гэж Добсон ярьжээ. Тэр бас хүүхэлдэйнүүдээ нэг товч дарахад инээдэг, бас уйлдаг байхаар бодож байгаа гэнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан