Залуучуудын хөгжлийг дэмжих, залуу гэр бүлийг орон сууцжуулах бодлогыг хэлэлцэв
Нийслэл-385” менторшип хөтөлбөр үр дүнгээ хэлэлцэж, хаалтаа хийлээ
Баянзүрх дүүргийн хэмжээнд цас хусах, давс бодис цацах ажил хийгдэж байна
“Үндэсний бичгийн цэвэр бичигтэн” шалгаруулах уралдааны шилдгүүд тодорлоо
Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна
Дэд ахлагч Б.Марал пауэрлифтингийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
Улаанбаатар-Мандалговь чиглэлийн авто замд цасан шуургатай, үзэгдэх орчин хязгаарлагдмал байна
I, II ангийн сурагчдын амралт арванхоёрдугаар сарын 23-нд эхэлнэ
Засгийн газар хуралдаж байна
"Болор цом 42”яруу найргийн наадамд яруу найрагч А.Лхагва түрүүллээ
“Лалын улс”-ын дөрвөн дайчныг хаана байгааг хэлсэн хүн 20 сая доллараар шагнуулна
“Лалын улс” зэвсэгт бүлэглэлийн хээрийн цэргийн командлагч дөрвөн гэмт хэрэгтний тухай мэдээллийг нийтдээ 20 сая доллараар худалдан авна гэж АНУ-ын Төрийн департамент зарласнаа мягмар гарагт мэдээллээ.
“Лалын улс зэвсэгт бүлэглэлийн гол дөрвөн дайчны тухай мэдээллийг өндөр үнээр худалдан авахаа зарлаж байна. Абд аль-Рахмане Мустафе аль-Кадули гэгчийн тухай мэдээллийг долоо, Абу Мохаммеде аль-Аднани болон Тархане Таймуразовиче Батирашвили нарынхыг тус бүр таван сая, Тарике бен Аль-Тахаре бен аль-Фалихе аль-Авни аль-Харзи гэгчийн тухай мэдээг гурван сая доллараар үнэлнэ гэж Төрийн департамент төсөв баталлаа” гэж мэдээлэлд дурдсан байна.
Аль-Кадули нь 2012 онд шоронгоос суллагдсаныхаа дараанаас Сирид алан хядах ажиллагаа эрхэлж байгаа, зэвсэгт бүлэглэлийн гол хүний нэг, нэг биш удаа барууны орнуудын иргэд рүү халдахыг уриалж байсан этгээд юм байна. Умар аль-Шишани хэмээн алдаршсан Батирашвили нь болохоор Сирийн Аль-Табка хот дахь цэргийн шоронд гадаадын барьцаалсан иргэдийг хорих ажлыг удирддаг, “Лалын улс” бүлэглэлийн зөвлөлийн гишүүн, зэвсэгт бүлэглэлийнхээ санхүүг зохицуулдаг хүн. Харин Аль-Харзи нь Лалын улстай нэгдсэн алан хядагчдын толгойлогч, Персийн булангийн донор орнуудаас зэвсэгт бүлэглэлийг санхүүжүүлэх ажлыг хариуцдаг хэмээн Трөийн департаментын мэдээлэлд дурджээ.

0 Сэтгэгдэл