Залуучуудын хөгжлийг дэмжих, залуу гэр бүлийг орон сууцжуулах бодлогыг хэлэлцэв
Нийслэл-385” менторшип хөтөлбөр үр дүнгээ хэлэлцэж, хаалтаа хийлээ
Баянзүрх дүүргийн хэмжээнд цас хусах, давс бодис цацах ажил хийгдэж байна
“Үндэсний бичгийн цэвэр бичигтэн” шалгаруулах уралдааны шилдгүүд тодорлоо
Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна
Дэд ахлагч Б.Марал пауэрлифтингийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
Улаанбаатар-Мандалговь чиглэлийн авто замд цасан шуургатай, үзэгдэх орчин хязгаарлагдмал байна
I, II ангийн сурагчдын амралт арванхоёрдугаар сарын 23-нд эхэлнэ
Засгийн газар хуралдаж байна
"Болор цом 42”яруу найргийн наадамд яруу найрагч А.Лхагва түрүүллээ
Засгийн газарт нь гадаад хүмүүс ажиллаж байгааг Тимошенко шүүмжиллээ
манайхан ч гэсэн гадаад хүнээр төр засгаа бариулая укриан шиг болбол гоёшдээ
Украйны тоглоомын засгийн газар. Украйн гэж улс хэрэг дээрээ байхгүй болж байгаа нь тэр дээ. Энэ бол эхлэл нь удахгүй америкчууд эзэн суух нь тодорхой.
Украины ерөнхий сайд асан, парламент дахь “Батькивщина” фракцын тэргүүн Юлия Тимошенко Засгийн газарт нь гадаадын иргэд ажиллаж байгааг шүүмжилж байна.
“Дайн болж байгаа манай оронд гадаадын иргэд ирж ажиллаж байгаа нь сайныг хүсч ирсэн байж болох. Гэхдээ тэднийг сайн зүйл хийнэ гэдгийг мэдэхгүй юм. Анхаармаар хэд хэдэн зүйл байна. Юун түрүү тэд хэдий сайн мэргэжилтэн байлаа ч Украиныг тийм сайн мэдэхгүй, жинхэнэ асуудал юунд байна, өнөөдөр хамгийн эмзэг зүйл нь юу вэ, түүнийг хэрхэн анагааж болох вэ гэдгийг төгс сайн мэдэхгүй, суралцах, судлах хэрэгтэй болно. Гэтэл бидэнд тэгэж байх цаг хугацаа байгаа бил үү” гэж тэрээр украины телевизийн “112 украина” сувагт ярилцлага өгөх үеэрээ тэмдэглэжээ.
Тэр бас “Украинд маш чадварлаг олон мэргэжилтэн байгаа, харамсалтай нь тэд улс төрөөс ангид байна. Тэднийг л олж илрүүлэх хэрэгтэй” гэжээ.
2014 он Украинд болсон сонгуулийн дараа Засгийн газарт гадаадын иргэдийг урьж ажиллуулах болсон юм. Өнөөдөр Сангийн яамыг АНУ-ын иргэн Наталия Яресько, Худалдаа, эдийн засгийн хөгжлийн яамыг Литвийн иргэн Айварас Абромавичус, Эрүүл мэндийн яамыг гүржийн Александр Квиташвили, Дотоод хэргийн дэд сайдаар гүржийн Эка Згуладзе нар ажиллаж байгаа бол улс орны өндөр албан тушаалын хүмүүсийн зөвлөхөөр гадаад хүмүүс томилогдсон юм.

0 Сэтгэгдэл
2015.05.07
2015.05.07