Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Латвид Георгиевын тууз зүүвэл торгуулах нь ....

Латви улсад олон нийтийн газарт Георгиевын тууз зүүх юм уу, машиндаа зүүсэн байвал торгууль оногдуулж байх хуулийн төслийг Латвийн Сеймийн депутат Вейко Сполитис өргөн барьжээ.
Интернетийн mixnews.lv сайтад бичсэнээс бол Сполитисын хуулийн төсөлд хувь хүн  олон нийтийн газарт георгиевын тууз, хуучин ЗХУ-ын  бүрэлхүүн улсуудын болон  нацист германы далбаа зөвлөлтийн болон нацист германы сүлд, бэлгэ тэмдгийг зүүж явбал  350 еврогоор торгохоор тусгажээ.
Энэ үйлдлээ нэг жилийн дотор давтвал торгуулийг 350-700 евро болгож нэмэх буюу 15 хоногоор баривчлахаар заасан байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан