Залуучуудын хөгжлийг дэмжих, залуу гэр бүлийг орон сууцжуулах бодлогыг хэлэлцэв
Нийслэл-385” менторшип хөтөлбөр үр дүнгээ хэлэлцэж, хаалтаа хийлээ
Баянзүрх дүүргийн хэмжээнд цас хусах, давс бодис цацах ажил хийгдэж байна
“Үндэсний бичгийн цэвэр бичигтэн” шалгаруулах уралдааны шилдгүүд тодорлоо
Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна
Дэд ахлагч Б.Марал пауэрлифтингийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
Улаанбаатар-Мандалговь чиглэлийн авто замд цасан шуургатай, үзэгдэх орчин хязгаарлагдмал байна
I, II ангийн сурагчдын амралт арванхоёрдугаар сарын 23-нд эхэлнэ
Засгийн газар хуралдаж байна
"Болор цом 42”яруу найргийн наадамд яруу найрагч А.Лхагва түрүүллээ
Орос хүүхдүүд бөөнөөр хорих лагерьт хоригдож байсан ахмад руу халджээ
Дэлхийн хоёрдугаар дайны жилүүдэд бяцхан хүүхэд байхдаа нацистын бөөнөөр хорих лагерьт хоригдож байсан 77 настай ахмад руу дунд сургуулийн хоёрдугаар ангийн хүүхдүүд халдаж чулуугаар шидсэн тохиолдол ОХУ-ын Ленинград мужид гарсан байна. Важины тосгоны, хөл муутай, сонсголгүй Анатолий Федотовыг Аугаа их Эх орны дайны ялалтын 70 жилийн ойн медалиар шагнуулаад гэртээ эргэж ирэх үеэр энэ явдал болжээ.
Багчуул өвгөнийг 300 гаруй метр дагаж явахыг өвгөний гэргий Федотова хараад хүүхдүүдийг зэмлэхэд нэг нь нүцгэн өгзөгөө харуулан даажигнасан байна.
Өвгөний ач охин Ольга Ермакова “ Өвөө минь 77 настай, хөл муу, бас сонсголгүй. Тэр хэзээ ч хэнд ч муу зүйл хийж байгаагүй. Яг эдэн шиг л хүүхэд байхдаа фашистын хорих лагерьт хоригдож, өлсч цангаж байсан хүн. Гэтэл хүүхдүүд түүнийг чулуугаар шидэлж аажигнасан байна” гэж ярьсныг хэвлэлд бичжээ. Фашистын хорих лагерьт хоригдож байсна хүн энэ тосгонд хэдэн арав байдаг гэнэ.
Ахмад хүнийг чулуугаар шидэлж доромжилсон хүүхдүүдийг саатуулан хүмүүжүүлэх ярилцлага хийхэд тэд “хоригдол” гэдэг үгийн утгыг ч мэдэхгүй байжээ.

0 Сэтгэгдэл