Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АНУ, Японы цэргийн түншлэл хэний эсрэг бэхжээд байна


Японы ерөнхий сайд Шинзо Абэ дөрөвдүгээр сарын сүүлчээр АНУ-д айлчлах үеэрээ сэтгүүлчдэд “Япон, АНУ-ын нягт харилцаа нь дэлхийг 21 дүгээр зуунд цэцэглүүлэн хөгжүүлэх, шинэ эринийг нээхэд чиглэж байгаа гэдгийг хэлэх байна” гэжээ. Өнгөрсөн жилүүдэд удаан хугацаагаар америк-японы холбоо нь японы цэргийн хүчин чадлыг нэмэгдүүлэхэд чиглэж ирсэн. Хүчирхэг Япон, түүний түрэмгий уламжлал нь бүс нутагт нөхцөл байдлыг тогтвортой байлгах гол нөхцөл болно гэж Вашингтон үзээд тэдний өөрийгөө хамгаалах хүчийг тодорхой түвшинд байлгахыг эрмэлзэж ирсэн юм.
Шинзо Абэ засгийн эрхэнд гарч ирээд  улс орныхоо батлан хамгаалах чадварыг нэмэгдүүлэхэд анхаарч цаашдаа Бээжингийн өсөн нэмэгдэж байгаа нөлөөллийн эсрэг зогсохыг эрмэлзэж байна. Нарны япон уг нь цэрэгжихгүй гэсэн хуультай ч 2015 оны нэгдүгээр сарын 14-нд Засгийн газар нь түүхэндээ анх удаа Батлан хамгаалах төсвөө хамгийн их буюу 4,98 триллион иен, / 41,97 тэрбум доллар / зарцуулахаар баталсан.
Японы ерөнхий сайд АНУ дахь айлчлал эхлэхээс бүр өмнө л хоёр орны цэргийн хамтын ажиллагааны гол гол зарчмыг тохирно гэж зарласан. Энэ өөрчлөлтийн гол нь Японыг цэргийн энэ холбоонд илүү их идэвхтэй оролцуулахыг хэлж байгаа нь тэр. “Батлан хамгаалахын шинэ удирдлагын гол чиглэл нь энэ салбар дахь хоёр орны харилцааг байнгын болгоход засгийн газрын гол механизм болж зохицуулж байх,  улмаар энтайван цагаас  таамаглаж болшгүй тийм нөхцөл хүртэл бүхий л үед түргэн маневрлах нөхцөлийг хангахад чиглэх ёстой” гэж АНУ, Японы Гадаад хэргийн болон Батлан хамгаалахын сайд нарын мэдэгдэлд дурджээ. АНУ бас Японд шинэ төрлийн зэвсэг нийлүүлэхээ амласан байна. Токио хариуд нь Үндсэн хуулиар хориглосон заалтаа өөрчилж АНУ руу гуравдахь этгээд довтолсон тохиолдолд америкийн талд байлдах гэнэ. “Өнөөдөр бид Япон улс зөвхөн өөрийгөө хамгаалаад зогсохгүй, бас гарцаагүй тохиолдолд АНУ-ын газар нутгийг, түншүүдийг нь хамгаалах болж байгааг тэмдэглэж байна” гэж Токиогийн шинэ зорилтыг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри онцолжээ.
АНУ ч бас Японыг ямар ч үнээр хамаагүй хамгаалах болно гэдгээ нотолж байна. АНУ-ын зүгээс Японыг хамгаалах баталгааг ерөнхийлөгч Барак Обама нь “үнэмлэхүй” гэж нэрлэлээ. АНУ ийм “үнэмлэхүй” гэсэн баталгааг Хосни Мубаракт бас өгч байсан юм. Японы тухайд өнөөдөр америкийн байр суурийн эсрэг зогсч байгаа Хятадтай хийх тэмцлийг онцолж байгаа юм. Мэдээж Хятад бол АНУ-г хамгийн их шүүмжлэгч. Ийм болохоор л Обама Вашингтон зөвхөн Японы үндсэн газар нутгийг төдийгүй хятадтай булаалдаад байдаг Синкаку арлыг ч хамгаална гээд байгаа хэрэг.
Абэгийн айлчлалын үеэр японы цэргийн гэмт хэргийн тухай асуудал ч бас дурдагдаад авсан. Дайны жилүүдэд солонгосын хэдэн зуун мянган эмэгтэйг бэлгийн боолчлолд байлгасан хэрэг. Хятадын эсрэг эвсэл байгуулж Өмнөд Солонгосыг үүндээ татан оруулна гэвэл Токио буруугаа албан ёсоор хүлээж, амьд үлдсэн эмэгтэйчүүдэд нөхөн төлбөр өгөх болно.
Өөр нэг асуудал бол Оростой харилцах харилцаа. Юутай ч Японы ерөнхий сайд тавдугаар сарын 9-нд Москвад ялалтын баярт ирж оролцохгүй гээд зарлачихлаа. Японы ерөнхий сайдын айлчлалын үеэр АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама “Украины эсрэг Оросын хийж байгаа түрэмгийллийн эсрэг хамтдаа зогсоно” гэж мэдэгдсэний ул мөр энэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан