Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Кембрижийн шинэ гүнжид Шарлотта Елизавета Диана гэсэн нэр өгчээ

Кембрижийн хан хүү Уильям, гүнж Миддлтон нар шинэ төрсөн охиндоо Шарлотта Елизавета Диана гэсэн гурвалсан нэр хайрлалаа хэмээн Кенсингтоны ордпноос мэдээлжээ.
Британийн хатан хаан Елизавета II-ын зээ охин тавдугаар сарын 2-ны бямба гарагийн өглөөний 8,34 цагт мэндэлсэн юм. Охины аав хан хүү Уильяам охиноо төрөхөд хамт байсан бол охины ах хоёр настай Жоржийг дараахан нь аваачиж дүүтэй нь танилцуулжээ.
Охин төрснийхөө дараа 12 цаг болоод гэрээдээ явсан байна. Шинэ охин ынэрний Шарлотта гэдэг нь домгийн нэр бол Елизавета гэдэг нь өндөр эмээгийнх нь нэр, Диана гэдэг бол аавын нь ээж Диана гүнжийг дурсан өгсөн нэр гэнэ. Бяцхан гүнжийг одоо “Кембрижийн эрхэмсэг хатагтай Шарлотта” гэж дуудаж байх юм байна.
Энэ өдрүүдэд Британи даяар шинэ гүнж төрсний баярыг өргөн тэмдэглэж байна. Хатан хаан Елизавета бямба гарагт уламжлалт ягаан пальто, ягаан малгайтайгаа цэргийн парад үзжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан