Монголын боксчид Ялалтын баярын тэмцээнд оролцохоор дөнгөж сая ОХУ-ын Эрхүү хотыг зорьлоо. Тус тэмцээнд Монгол улсаа төлөөлөн 30 тамичин оролцох аж.
Тэднийг хөдлөхөөс нь өмнө амжиж залуучуудын шигшээ багийн дасгалжуулагч Н.Мөнхсайхантай цөөн хором ярилцлаа.
-Тэмцээний хэдэн төрөлд оролцох вэ?
-ОХУ-ын Эрхүү хотод болох Ялалтын баярын тэмцээнд нийт 30 тамирчинтай явах гэж байна. Эмэгтэй, эрэгтэй насанд хүрэгчид , залуучууд, өсвөр үе гэсэн төрөлд оролцоно.
-Тэмцээн хэзээ болох вэ?
-Ялалтын баярын өдрүүдэд буюу энэ сарын 7-9 нд болно.
-Багийн бүрэлдэхүүнд ямар ямар тамирчин багтаж байгаа вэ?
-Эмэгтэйчүүдийн шигшээ багийн тамирчид болон өсвөрийн дэлхийн аваргад оролцох тамирчид явж байгаа.
-Тэмцээнд хэдэн улс оролцох вэ?
-10 гаруй улс оролцох байх.
Тэднийг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин П.Сэрдамба амжилт хүсэн үдсэн юм.