Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газар хөдлөлөөс болоод Эверест намссан гэж эрдэмтэд нотолж байна


Дөрөвдүгээр сарын 25-ны өдөр Балбад болсон хүчтэй газар хөдлөлийн уршгаар  дэлхийн дээвэр Эверестийн ноён оргил хэдэн см-ээр намссан гэж газарзүйн судалгааны арилжааны бус UNAVCO консорциумын эрдэмтэд нотолж байна. Газар хөдөлсөн бүс нутгийн дээгүүр өнгөрсөн сарын 29-ний өдөр нисч өнгөрсөн Европын “Страж-1” хиймэл дагуулын өгөгдлүүдэд дүн шинжилгээ хийсэн тэд Эверестийг, 2,5 см-ээр намссан гэжээ.
Дэлхийн дээвэр гэгддэг Химлайн уулсын ноён оргил Эверест /Жомолунгма/ уул 8848 метр өндөр юм.
Харин Колорадногийн их сургуулийн геологийн профессор Рожер Билхэм дэлхийн ноён оргил ердөө хоёр мм-ээр л намхан болсон гэж тооцоолжээ. Билхэмийнхээр бол Эверестийн хөш Аннапурна уул харин 20 см өндөрссөн гэнэ.
Үүний зэрэгцээ Балбын нийслэл Катманду орчмын газар 90 см-ээр өргөгдсөний талбай нь уртаашаа 85 км, өргөнөөрөө 29 км газар гэнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан