Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хаалттай Умард Солонгосын ганц түнш нь Орос гэж үү


Умард Солонгосын удирдагч Ким Чен Ун тавдугаар сарын 9-нд Москвад болох Аугаа их Эх орны дайны ялалтын баярт ирж оролцоно хэмээн Оросын төрийн мэдээллийн агентлаг ТАСС дөрөвдүгээр сарын 22-нд дамжууллаа. Умардын удирдагч энэ баярт ирнэ үү гэсэн  ОХУ-ын урилгыг хүлээн авсан 26 улсын төрийн тэргүүний  нэг болж байна.
Энэ бол 2011 оноос төр тэргүүлж байгаа Ким Чен Уны гадаад оронд хийх анхны айлчлал юм. Түүний Москвад хийх айлчлал хоёр орны харилцааны хөгжилд маш чухал үйл явдал болох нь. Тэгээд ч энэ 2015 оныг БНАСАУ-д “Оростой нарамдах он”  болгон зарлаад байгаа.
Умард Солонгост 2013 оны хоёрдугаар сард цөмийн зэвсэг гурав дахиа  туршсаны  дараа Пеньян-Бээжингийн харилцаа муудаж эхэлсэнтэй дараагаар  Орос БНАСАУ хоёрын харилцаа идэвхжиж эхэлсэн юм. Ер нь ч ЗХУ задрахаас өмнө Москва бол Умард Солонгосын хамгийн ойрын холбоотон, худалдааны гол түнш байсан. Харин хүйтэн дайн төгссөний дараагаар оросын энэ үүрэг Бээжинд шилжиж Умард Солонгос хэдийгээр өөрөө өөрийгөө хөгжүүлэх чучхегийн онолтой ч  эдийн засгийн тусламж үзүүлдэг болоод байсан юм.
2013 онд умард Солонгосын импортын 90 хувийг  Хятад эзэлж байсан бол 2014 онд хоёр орны худалдааны эргэлт 2,4 хувиар буурч 6,9 тэрбум доллар болсон нь 2009 оноос хойш анх удаагаа буурсан нь энэ.
Харин 2014 онд Умард Солонгосын бараа бүтээгдхүүн ОХУ-д ердөө 10,17 сая долларын хэмжээтэй орж ирсэн нь 2013 оныхоос 31,9 хувиар өсчээ. Энэ нь нэг их сүртэй үзүүлэлт биш ч гэлээ гадаад ертөнцөөс тусгаарлагдсан энэ орны хувьд нөлөө бүхий хоёр том хөрштэйгөө  эдийн засгийн харилцаагаа сэргээж өөрчлөх гэсэн дүр зураг харагдаж байна.
БНАСАУ эхлээд Оростой ойртож Хятадын орон зайг нөхөх  арга зам хайж эхэлсэн бол  дараа нь Крымыг нэгтгэсний төлөө барууны орнууд оросын эсрэг эдийн засгийн хориг тавиад эхлэхээр Москва дорно зүг рүү хандаж эхэлсэн.
Кремлийн зүгээс Умард Солонгос руу ойртож эхэлсэн нь эрчим хүчний хувьд шинэ зах зээл хайж байгаа хэрэг. Орос нефть, байгалийн хийгээ Зүүн хойд Ази руу гаргах сонирхолтой байгаа. ОХУ 2012 онд Умард Солонгосын 10 тэрбум долларын зээлийн 90 хувийг чөлөөлсөн. Үлдэх нэг тэрбум долларт нь БНАСАУ-ын дэд бүтцийн төслүүдийг санхүүжүүлэхээр шийджээ. Үүнийг 20 жилийн хугацаанд хэрэгжүүлэх дотор  Сахалинаас Солонгосын хойгийг дамжуулан байгалийн хий дамжуулах том хоолой тавих төсөл байгаа.
Мөн 2014 оны аравдугаар сард ОХУ-БНАСАУ хоёр хамтарсан “Ялалт” гэдэг аж ахуй байгуулан Чайтхон болон Намдо боомтыг холбосон 3500 км төмөр замыг сэргээн нүүрс тээвэрлэх, бас титан, тантал, алт солилцох гэрээ байгуулаад байна.

Оросын тал 50 мянган тонн хүнсний тусламж өгөх, умард Солонгосын фермерүүдэд алс дорнодод газар түрээслүүлэх, Туманн гол дээгүүр гүүр барих зэргээс гадна бүр  хамтарсан цэргийн хээрийн сургууль хийх асуудал ч байгаа.
Өмнө нь Швейцарьт Элчин сайд байсан, БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Ли Су Ёны идэвхтэй ажиллагааны ачаар БНАСАУ-тай харилцаагаа өргөжүүлж байгаа цорын ганц орон бас Орос биш. Зөвхөн өнгөрсөн 2014 онд гэхэд л Ли сайд Алжираас эхлэн гадаадын 18 улсад  айлчилжээ.
Тэрээр ажилчид гаргах хэлэлцээрийг Кувейт, Гамби, Мозамбик, Ливан, Лаос, Мьянман, Индонези, Куба болон  Белорусстай хийсэн бол худалдааны хамтын ажиллагааны талаар Орос, Вьетнам, Сингапур, Сири, Иран, Энэтхэг улсуудтай ярилцаад амжсан.
Энэтхэгийн Гадаад хэргийн сайд хатагтай Сушма Свараж солонгосын сайд Лид цөмийн болон пуужингийн технологийн худалдаатай холбоотой асуулт нухацтай тавьсан ч гэлээ БНАСАУ-д хүнсний болон боловсролын салбарт  тусламж үзүүлэх асуудлыг Модигийн засгийн газар анхааралтай авч үзнэ гэж амласан.

Түүхийн үүднээс авч үзвэл Орос бол БНАСАУ-ын эдийн засагт хятадын нөлөөтэй адил байх боломж сонголт бий. Гэхдээ Ли сайдын айлчилсан орнуудын жагсаалтаас үзэхэд Пеньян худалдааны түншүүдээ илүү их өргөтгөх сонирхолтой байгаа нь харагдаж байна.

0 Сэтгэгдэл
БНАСАУ гэдэг чинь ДАУ, ЛАУын ази хувилбар шүү дээ
Хамгийн их уншсан