Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Метроны хаалганд толгойгоо хавчуулаад бүтэн буудал явчихаж

ОХУ-ын нийслэл Москвагийн нэгэн зорчигч метроноос буух гэж байгаад амжилгүй хаалга нь хаагдан галт тэрэг хөдөлснөөс “Курск”, “Хувьсгалчдын талбай” гэсэн хоёр буудлын хооронд толгой нь галт тэрэгний гадаа явчихсан тохиолдол гарчээ. Цагдаагийнхны тогтоосноор 53 настай зорчигч эр ийм байдлаар 15 метр явсан бололтой гэж байгаа ч зарим эх сурвалж үүнээс ч хол явсан, тэгээд зорчигчид машинчид мэдээлснээр зогсч хаалгаа нээсэн гэж байна.
Зорчигч толгойдоо хүнт гэмтэл авсны зэрэгцээ биед нь гэсэн олон тоон шарх үүсч эмнэлэгт хүргэгдсэн байна.
Метроны буудал бүр дээр “Хаалга хаагдлаа” гэсэн дуут анхааруулга өгсөөр байтал хөдөлгөөний дүрэм зөрчсөн нь зорчигчийн буруу  хэмээн Москвагийн метрополитений захиргаа үзэж байна.
Хэргийг тээврийн салбарын хууль сахиулагчид шалгаж эхэлжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан