Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Финлянд усан дахь үл мэдэгдэх объект руу гүний бөмбөг хаялаа

Финляндын нийслэл Хельсинкээс холгүй усан дор үл мэдэгдэх биет байна хэмээн финийн тэнгисийн цэргийн хүчин даваа гарагт мэдээлж үүнийг шумбагч хөлөг байж магадгүй гэлээ. Мягмар гарагийн шөнө финийн тэнгисийн цэргийнхэн энэ биет рүү гүний хэд хэдэн бөмбөг хаясан байна. Финляндын төлөөлөгчдийн мэдэгдсэнээр бол тэр объектыг устгахын тулд биш харин урьдчилан анхааруулах зорилгоор бөмбөг хаясан гэжээ. “Бид үүнийг манай усанд орж ирсэн шумбагч хөлөг байж магадгүй хэмээн сэжиглэж байна. Хэрэв манай усан хилийг зөрчсөн бол үнэхээр ноцтой хэрэг” гэж Финляандын Батлан хамгаалахын сайд Карл Хаглунд мэдээллийн  STT агентлагт мэдэгджээ.
Зарим хэвлэлүүд үүнийг оросын шумбагч хөлөг гэж байгаа ч үүнийг нотолсон баримт байхгүй байна. Сүүлийн үед Финлянд улс НАТО-гийн гишүүн биш атлаа цэрэг улстөрийн ээн байгууллагтай нят холбоотой ажиллах болсноос Орос-Финляндын харилцаа сэвтээд байгаа юм.
Өнгөрсөн оны аравдугаар сард Швед улс өөрийнхөө эргээс холгүй шумбагч хөлөг байна гэж мэдэгдсэн. Тэнгисийн цэргийнхэн түгшүүрээр хөдөлж оросын шумбагч хөлөг гэж мэдэгдсэн ч баримтаар нотолж чадаагүй.  ОХУ-ын БХЯ ч үүнийг бас няцаасан юм.

0 Сэтгэгдэл
нато-гоос ***** үнэгүй авах арга юм. үүнийг шевдүүд байнга хэрэглэж байсан арга. батлан хамгаалах хүчдээ Нато-оогийн тусламж авах шалтаг хэрэгтэй. 30 жилийн өмнө жижиг буурай орнуудын хэрэглэж байсан шалгарсан арга шүү. үнийг чанга уйлах гэдэг юм. том ахад өрөвдүүлэх тактик
Хамгийн их уншсан