Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Талийгаачийн үнэр шингээсэн сүрчиг захиалгаар хийнэ гэнэ

Гэр бүлийнхээ хэн нэгнийг дурсч явах хүсэлтэй хүнд зориулан тухайн талийгаачийн үнэр шингээсэн сүрчиг хийхээр болжээ. Үнэртэй ус зохион бүтээгч эмэгтэйн эцэг нь саяхан өөд болсны дараа  ийм санаа төрсөн гэнэ. Үүнийг санаачилсан Кати бүсгүйд хүний үнэр хадагалах талаар ажиллаж байгаа Гаврын их сургуулийн мэргэжилтнүүд тусалсан байна.
Ийм сүрчиг хийхэд тухайн талийгаачийн хуцасны өчүүхэн хэсэг байхад л хангалттай гэнэ. Ингээд үүнийг нь авсны дараа дөрөв хоногийн дотор л таны дотны хүний үнэртэй сүрчиг бэлэн болох юм байна.
Ийм үнэртэй ус гарснаар дотны хэн нэгнээ нутаглуулсан хүмүүс, төрөл төрөгсөд нь энэ усыг хадгалан, хааяа үнэртэж байх боломжтой болно гэж Кати Апалатеги хэлжээ.
Одоо энэ гэр бүлийнхэн оршуулгын товчоотой хамтран бизнесээ эхлүүлэхээр төлөвлөж байгаа гэнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан