Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Г.Эрхэмбаяр аварга жюү-жицү бөхийн дэлхийн аварга боллоо

Мэргэжлийн Жюү-жицүгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн АНЭУ-ын нийслэл Абу-Дабигийн "IPIC Arena"-д энэ сарын 20-25-нд боллоо. Энэ тэмцээнд манай улсаас 11 тамирчин урилгаар оролцож зургаан алт, нэг мөнгөн медаль хүртсэн байна. “Мастерс-1” ангиллын 85 кг, үнэмлэхүй жинд ОУХМ О.Болд-Эрдэнэ, хөх бүсний +95 кг-д Б.Сугаржаргал, ягаан бүсний “Мастер-2” ангиллын +95 кг-д улсын аварга Г.Эрхэмбаяр, хөх бүсний “Мастер-2” ангиллын +95 кг-д Д.Азжаргал нар алтан медаль хүртсэн бол эмэгтэйчүүдийн хөх бүсний +75 кг-д О.Жаргалсайхан мөнгөн медаль хүртжээ.
Энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд  үндэсний бөхийн улсын аварга Г.Эрхэмбаяр, улсын арслан Д.Азжаргал, улсын начин Б.Сугаржаргал нар багтаж бөхийн барилдааны энэ төрлөөр  бүгд дэлхийн аварга хэмээх цол хүртлээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан