Улс тунхагласны ойн бөхийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
ГССҮТ болон салбар эмнэлэгт нийт 429 хүн яаралтай тусламж авчээ
Хиймэл оюунд суурилсан кибер халдлагын хохирол 64.4 тэрбум ам.долларт хүрнэ
Боомтын сайд "Тавантолгой төмөр зам" ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна
Зулын 25-ны Их дүйчин өдөр тохиож байна
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!
Ирэх намар эрдмийн мөр хөөх зургаан настнууд бүртгүүлж эхэллээ
Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус өмчийн ЕБС-ийн 2015-2016 оны хичээлийн шинэ жилд нэгдүгээр ангид суралцах сурагчдаа өчигдрөөс бүртгэж эхэллээ. Энэ хичээлийн жилд арванхоёрдугаар ангийг 5963 суралцагч, есдүгээр ангийг 20114 суралцагч төгсөх бол 2015-2016 оны хичээлийн жилд нэгдүгээр ангид элсэх зургаан настай 27614 хүүхэд, аравдугаар ангид 16091 суралцагч элсэх судалгаа гарчээ. Нийслэлийн хэмжээнд 380 орчим бүлэг нэмэгдэхээр тоо гарсан. Иймд сургуулиудын элсэлтийг хамран сургах тойргийг чанд баримтлан чанартай зохион байгуулах шаардлага гарч байгаа юм. Хоёр жилийн өмнөөс сургуулийн хүрэлцээг нэмэх, ачааллыг нь жигдлэх зорилгоор хамран сургах тойргийн аргаар элсэлтээ зохицуулах болсон. Тэгвэл энэ жил ачаалал нэмэгдсэнтэй холбоотойгоор хамран сургах тойргийг дахин баталжээ.
Нийслэлийн ЕБС-ийн нэгдүгээр ангид орох сурагчдыг бүртгэх ажлыг 2015 оны дөрөвдүгээр сарын 27-ны өдрөөс тавдугаар сарын 15-ны өдрүүдэд зохион байгуулахаар Нийслэлийн боловсролын газрын даргын захирамж гарсан. Тус захирамжаар ирэх намар нэгдүгээр ангид 2009 оны нэгдүгээр сарын 01-нээс 2009 оны арванхоёрдугаар сарын 31-нийг дуустал хугацаанд төрсөн бүх хүүхдийг элсүүлэхээр заасан бол таван настай буюу 2010 оны нэгдүгээр сарын 01-нээс хойш төрсөн хүүхдийг бүртгэхгүй байхыг хатуу сануулсан. Дүүргүүдийн хувьд Боловсролын хэлтсийн даргаар ахлуулсан баг гарч бүртгэлийн ажлыг зохион байгуулж байна. Тэд бүртгэх ажлыг эцэг эх, асран хамгаалагч нарт хүндрэл чирэгдэлгүй, ил тод, нээлттэй зохион байгуулж, иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг тухай бүрт шуурхай шийдвэрлэж ажиллах юм.
Нийслэлийн хэмжээнд Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэг хамгийн олон хүн амтай учраас аль ч салбарт хамгийн их ачаалалтай нь байгаа. Хоёр дүүргийн хувьд тус бүртээ 22 сургуульд зургаан настнуудаа хүлээн авах бол Баянгол 18, Сүхбаатар 14, Хан-Уул 15, Чингэлтэй 12, Налайх тав, Багануур гурав, Багахангай нэг л сургуульд элсэлт авахаар хамран сургах тойрогт багтжээ. Бүртгэлийн эхний өдөр сургуулиуд дээр ачаалал их байгаа ч сургуулиудын хувьд хорооноосоо урьдчилан гаргаж өгсөн нэрсийн дагуу бүртгэлээ явуулж байгаа аж. Эцэг эхчүүд хүүхдээ харьяа сургуульдаа бүртгүүлэхдээ
• Төрсний гэрчилгээний эх хувь болон хуулбар
• Эцэг эх болон асран хамгаалагчийн цахим үнэмлэхний эх хувь болон хуулбар
• 3х4 хэмжээтэй 1 хувь чээж зураг
• Шаардлагатай тохиолдолд Иргэний бүртгэл мэдээллийн төвийн лавлагаа болон байрны оршин суух гэрээ зэргийг авч очих ёстой гэнэ.
Зургаан настнуудын бүртгэлийн талаар Нийслэлийн боловсролын газрын дарга Ц.Отгонбагана “Хамран сургах тойргийн хүүхдүүд бичиг баримтын зөрчилгүй бол байрны гэрчилгээ шаардлагагүй. Бичиг баримтын зөрчил их гардаг учраас ийм шаардлага гарч байна. Хорооны тодорхойлолт хуурамчаар хийлгэх, үйлчилгээний газар болсон байруудад шилжүүлэг хийж ирэх тохиолдол гардаг. Одоо арга нь нарийсаад тухайн байрны ордер дээр шилжиж ирсэн гэж бүртгүүлэх тохиолдол ч гарч байна. Бүх сургуулийн бага боловсролын сургалт ижил болсон. Эцэг, эхчүүд энэ талаар мэдээлэлгүй учраас хотын төвийн сургуульд оруулах гэж иймэрхүү арга хэрэглэх нь бий. Тиймээс заавал хамран сургах тойргийн биш сургуульд өгөх гэж хууль бус арга хэрэглэх шаардлагагүй” гэлээ.
Баянзүрх дүүрэгт 5223 хүүхэд нэгдүгээр ангид элсэх нь
Хамгийн олон хүн амтай Баянзүрх дүүргийн хувьд өнөө жил 5223 зургаан настан эрдмийн өргөөний босгоор алхах нь. Тус дүүргийн нэгдүгээр ангийн бүртгэлийн талаар лавлахаар Боловсролын хэлтсийн ахлах мэргэжилтэн П.Өлзийсайхантай холбогдлоо. Тэрээр “Манай дүүрэгт урьдчилсан байдлаар 140 бүлэг нэмэгдэнэ гэсэн тоо гарсан. Мэдээж 14 дүгээр сургуулийн барилга актлагдаж ашиглах боломжгүй болсон учраас ойролцоо сургуулиудад нь ачаалал нэмэгдэж байна. “Шавь” цогцолбор, 111 дүгээр сургуулийн ачаалал ч ихсэнэ. 33 дугаар сургуулийн хувьд анги дүүргэлт хамгийн ихтэй нь” гэв. Мөн тэрээр Нийслэлийн боловсролын газраас гаргасан тушаалын дагуу бүх сургуулиуддаа зөвлөмж хүргүүлээд ажиллаж байгаагаа хэлсэн.
Ингээд тус дүүргийн ачаалал ихтэй сургуулийн нэг “Шавь” цогцолбор сургуулийн захирал Д.Тунгалагтай холбогдлоо. Тэрээр “Манай сургууль дүүргийнхээ тав, 14, 22 дугаар хорооны хүүхдүүдийг элсүүлнэ. Одоогоор тав, 22 дугаар хорооноос урьдчилсан байдлаар хүүхдийнхээ судалгааг ирүүлээд байна. Хоёр хорооны 670 хүүхэд манай сургуульд элсэн суралцана. 14 дүгээр хорооны хүүхдүүд мөн нэмэгдэнэ. Жил бүр нэгдүгээр ангийн 14-15 бүлэг нээдэг. 14 дүгээр сургуулийн 13 бүлэг манай дээр хичээллэж байгаа болохоор ачаалал ихтэй байна. Ирэх хичээлийн жилээс гурван ээлжээр хичээллэхээс өөр аргагүй” хэмээн ярилаа.
Тус сургууль өчигдөр хүүхдээ бүртгүүлэхээр ирсэн эцэг, эхчүүдийн хөлд дарагдсан талаар тэрээр яриад хүүхдээ бүртгүүлэхээр ирэхдээ бүрдүүлэх материал нь цөөн байгаа болохоор зөрчил, дутагдал гарч эцэг эхчүүд олон дахин ирж буцсан зүйл гараагүй гэдгийг хэлсэн.

0 Сэтгэгдэл