Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Балбын ерөнхийлөгч аюулаас сэрэмжилж гудамжин дахь майханд хонолоо


Балбын нийслэлд  болсон газар хөдлөл дахин үргэлжилж магадгүй хэмээн болгоомжилж тус улсын ерөнхийлөгч Рам Баран Ядав даваа гарагийн  шөнө Катмандугийн гудамжин дахь майханд хоносон байна. Хэвлэлийн мэдээлснээр бол Ерөнхийлөгчийн тамгын газар, Төрийн хамгаалалтын албаны тэргүүн нь аль XIX  зуунд барьсан ерөнхийлөгчийн ордон нь эхний газар хөдлөлөөр ан цав гарсан учир дахин хөдөлбөл тэсэхгүй гэж үзсэнээс имй шийдвэр гаргажээ. “Ерөнхийлөгч майханд хонолоо, Хажуудах майханд хамгаалалтын албаныхан хоносон. Одоогоор Ерөнхийлөгч тэндээ нэг хэсэг байна” гэж эх сурвалж хэлжээ.

Балбын Ерөнхий сайд Сушила Коиралын сууц ч бас газар хөдлөлийн улмаас гэмтсэн ч тэрээр одоо Индонезид айлчилж байгаа юм.
Дөрөвдүгээр сарын 25-ны бямба гарагт Балбад газар хүчтэй хөдөлсний улмаас 2,2 мянга орчим хүн амь алдсан юм. Энэтхэгийн цаг уур, гаар хөдлөлийн удирдах газрын мэдээгээр бол газар дорхи түлхэлтийн хүч 4-6,9 магнитуд байсан гэнэ.
Газар хөдлөлийн чичирхийлэл хөрш Энэтхэг, Бангладеш, Мьянманд мэдрэгдсэн байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан