Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайдад Фукусимогийн цацрагтай элс илгээсэн хүнийг баривчиллаа

Өнгөрсөн лхагва гарагт Японы ерөнхий сайдын албан өргөөний дээвэр дээр үл мэдэгдэх нисдэг төхөөрөг байсан нь дуулиан тарьсан. Гэтэл тэр нисдэг төхөөргийг тус улсын ажилгүй нэгэн эр өөрөө хийж, Фукусимогийн атомын цахилгаан станцын цацраг идэвхит бодисын агуулгатай  элс хийж илгээсэн байсныг хууль  сахиулагчид тогтоон саатуулан баривчилсан байна. Фукусимо атомын цахилгаан станц нь гамшиг тарьж байна гэдгийг эрх баригчдад ойлгуулахаар ийм үйлдэл хийснээ цагдаагийнханд өөрөө бууж өгсөн эр ярьжээ. Саатуулсан эрийн гэрт цагдаа нар нэгжлэг хийсэн байна. Японы зүүн хойд нутагт болсон газар хөдлөл, хар салхины улмаас “Фукусимо-1” атомын цахилгаан станцад 2011 оны хавар осол гарсан юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан