Залуучуудын хөгжлийг дэмжих, залуу гэр бүлийг орон сууцжуулах бодлогыг хэлэлцэв
Нийслэл-385” менторшип хөтөлбөр үр дүнгээ хэлэлцэж, хаалтаа хийлээ
Баянзүрх дүүргийн хэмжээнд цас хусах, давс бодис цацах ажил хийгдэж байна
“Үндэсний бичгийн цэвэр бичигтэн” шалгаруулах уралдааны шилдгүүд тодорлоо
Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна
Дэд ахлагч Б.Марал пауэрлифтингийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
Улаанбаатар-Мандалговь чиглэлийн авто замд цасан шуургатай, үзэгдэх орчин хязгаарлагдмал байна
I, II ангийн сурагчдын амралт арванхоёрдугаар сарын 23-нд эхэлнэ
Засгийн газар хуралдаж байна
"Болор цом 42”яруу найргийн наадамд яруу найрагч А.Лхагва түрүүллээ
Цагдаагийн хүчирхийллийн эсрэг эсэргүүцэл
Цагдаагийн ажилтнуудын зүгээс үйлдэж байгаа хүчирхийллийн эсрэг Америкийн Мэриленд мужийн Балтимор хотод олон нийтийн жагсаал болж энэ нь хүчнийхэнтэй мөргөлдөөн болж хувирчээ. 25 настай хар арьст залуу Фредди Грэй гэгчийг энэ дөрөвдүгээр сарын 12-нд цагдаагийнхан саатуулсны дараахан амиа алдсаны төлөө хотын иргэд ийнхүү эсэргүүцлээ илэрхийлсэн байна.
2000 орчим хүн гудамжинд гарч “Цагдаагийнхан шоронд аллга үйлдэж байна” гэсэн уриа лоозон барин хар арьст залуугийн дурсгалыг хүндэтгэн түүний нас барсан эмнэлгийн дэргэд нэг минут дуугүй зогсчээ. Жагсагчид дараа нь хотын захирагчийн албан байр луу явах үед зарим нь цагдаагийнхныг эсэргүүцсэн, тэднийг заналхийлсэн уриа хашгирч, ундааны лааз, хувцанцар сав шидэлжээ.
Хотын цагдаагийн дарга Кевин Дэвис саатуулсан хүний нь амь насанд аюул учраад байхад яраалтай тусламж үзүүлээгүй захирагдагсдаа уучилж болшгүй алдаа гаргалаа хэмээн зэмлэл хүртээсэн ч энэ нь олон нийтийг тайвшруулж чадаагүй байна. Цагдаагийнхан жагсагчдаас хэд хэдэн хүнийг баривчлан саатуулжээ.
Сүүлийн үед АНУ-д хууль сахиулагчдаас хар арьст иргэдийн эсрэг хэцгий хандсан, тэдний амийг хөнөөсөн хэд хэдэн хэрэг гараад байгаа нь олон нийтийн зүгээс арьсны өнгөөр ялагварлаж байна гэсэн шүүмжлэл дагуулж байга аюм. Өнгөрсөн оны наймдугаар сард Фергюсен хотод цагдаагийн ажилтан хар арьст залууг буудан хөнөөсний төлөө Вашингтон, Нью-Йорк, Бостон, Чикаго болон Лос-Анджелес зэрэг том хотууд орсон олон арван хотод жагсаал болж цагдаагийнхныг эсэргүүцэж байсан юм.

0 Сэтгэгдэл