Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монгол, Хятадын мах махан бүтээгдэхүүний хорио цээрийн асуудал шийдэгдэнэ

БНХАУ-д хийж байгаа ажлын айлчлалын хүрээнд Монгол Улсын ХХААЯ ны дэд сайд Б.Батзориг Бүх Хятадын Малын ерөнхий эмч, Дэлхийн мал эмнэлгийн холбооны Ази, Номхон далайн бүсийн Ерөнхийлөгч ноён Жан Жунцютой уулзан  хоёр орны хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцон “Mонгол мал эрүүлжүүлэх” төсөлд хамтран ажиллахаар санал нэгдэв.

Мөн Монгол улсын Зүүн Азийн Шүлхийтэй тэмцэх хөтөлбөрт  хамрагдах хүсэлтийг  Хятадын талаас дэмжинэ гэдгээ илэрхийлжээ.

Монгол Улсын ХХААЯ ны дэд сайд Б. Батзориг  БНХАУ-ын Чанар хорио цээрийн газрын дарга Ү Чинхайтай  уулзах үеэр  Монгол, БНХАУ-ын мах, махан бүтээгдэхүүний  экспорт импортын  хорио цээрийн асуудлыг энэ оны  7 дугаар сар гэхэд эцэслэн шийдэхээр тохирчээ. Үүний бэлтгэл ажлыг хангах БНХАУ-ын техникийн ажлын хэсэг 5 дугаар сард Улаанбаатар хотноо болох юм.

 Бээжин хотноо болсон Монгол, Хятадын мах махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч борлуулагч аж ахуйн нэгжийн ажил хэрэгч уулзалтад оролцох үеэрээ Монгол Улсын ХХААЯ ны дэд сайд  Б.Батзориг энэ талаар мэдэгдлээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан