Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Оросын Архангельскт хэн харвасан нь үл мэдэгдэх пуужин унажээ


Өнгөрсөн лхагва гарагт ОХУ-ын Архангельск мужид Плесецк буудлаас хөөргөсөн нэг дуужин 10 орчим км яваад Холмогорскийн рйаоын Заболотье тосгоны дэргэд унасан байна. Хамгийн хачирхалтай нь энэ пуужинг хэн хөөргөсөн нь мэдэгдэхгүй, тусгай комисс одоо нөхцөл байдлыг тодруулахаар шалгаж байгаа юм байна гэж “Интерфакс” агентлаг мэдээлжээ.
“Цэргийн хөөргөх буудлын удирдлага, пуужинт цэргийн төлөөлөгчид ч ийм пуужин хөөргөсөн нь амжилтгүй болсон тухай мэдээлэхгүй, няцааж байна. Зенитийн удирдлагатай балластик пуужинг хэн яах гэж хөөргөсөн нь өнөө болтол тодорхойгүй байна. Энэ бүхэнд одоо ажиллаж байгаа тусгай комисс л хариу өгөх байх” гэж эх сурвалж хэлжээ.
Түүнийхээр бол ”Тополь”, “Ярс” зэрэг хатуу түлшт пуужин боловсруулж байгаа   Москвагийн хүрээлэнгийнхэн ч сүүлийн үед Плесецкийн хөөргөх талбайгаас туршилтын пуужин хөөргөөгүй гэнэ.
Унасан энэ пуужингийн түлш нь ард иргэдэд ямар  нэгэн аюул учруулахгүй гэж Онцгой байдлын яам мэдээлж байна. 

0 Сэтгэгдэл
sogtuu oros tsereg xa xa
Хамгийн их уншсан