Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

14 вагон хулгайлаад зарчихдаг орос эр байна


ОХУ-ын Белгород хотын тээврийн компанийн нэгэн ажилтныг төмөр замын 14 вагон хулгайлан гурав орчим сая рублиэр зарсан хэрэгт сэжиглэн баривчилсан байна. Төмөр замын тээврийн 44 настай энэ ажилтанд удирдлагаас нь “14 вагоноос бүрдсэн хөдлөх бүрэлдхүүнийг зогсоох байрлал олж бэлтгэ гэсэн тушаал өгсөн юм байна. Гэтэл энэ ажилтан энэ галт тэргүүдийг зарсан байна” гэж орон нутгийн Дотоод хэргийн газар мэдээлжээ. Компанийн удирдлага аргагүйн эрхэнд цагдаагийн газарт хандсанаар сэжигтнийг баривчлан саатуулж эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна. Одоогоор вагонуудыг хаанахын хэнд худалдсан нь тодорхой болоогүй байна. Хэрэв энэ бүхнийг шүүх тогтоовол энэ ажилтан 10 жилийн хорих ял авч, нэг сая рублийн торгууль хүлээх юм.

0 Сэтгэгдэл
Гурван саяар зараад, нэг саяыг нь торгуульд өгөөд, болж л байна.
Хамгийн их уншсан