Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ленин гэж зүгээр л нэг гомо эрийг 70 жил шүтэж байж

Дөрөвдүгээр сарын 22-нд коммунистуудын аугаа их багш, жолоодогч, Владимир Ильич Лениний төрсөн өдөр тохиолоо. Оросын коммунистууд энэ их хүнийхээ ойг тэмдэглэж, энд тэндгүй улаан ту гбарин жагслаа. Харин энэ халзан толгойтой хүнийг орой дээрээ залж, энэ хүний тухай мэдэхгүй хүнийг эсэргүү хэмээн цоллож явсан МАН-ын коммунистууд даруухан гэр гэртээ тэмдэглэсэн бололтой.
Ингэхэд Ленин гэдэг хэн бэ. Үй олноор нь хядах их аллагыг эхлүүлсэн гэж хэчнээн ч бичив дээ. Харин хувь хүний хувьд.....

Түүхийн ухааны кандитат И.В.Соколов энэ өгүүллийг хэдэн жилийн өмнө бичжээ. Тэрээр социализмын үед хаалттай байсан  архивын баримтуудыг шүүж, намын ажилтнуудын хуучин бичиг баримтуудыг шүүж нягталж үзсэн байна. Коммунист намын үе үеийн зүтгэлтнүүд, ялангуяа Ленинээс хойш хэлмэгдэж амь алдсан хүмүүсийн архивыг хүртэл үзсэн байна. Эндээс л урьд нь хэзээ ч хэн ч үзээгүй баримтууд олдсон юм. Үе үеийн редакторууд, намын ажилтнуудын  “нам улсын нууц” хэмээн дарагдуулж ирсэн баримтуудыг олсон гэж зохиогч бичжээ.
Хамгийн эхлээд Ленин Разлив нуурт эрх баригчдаас нуугдаж байсан тухай баримт. 1917 оны долдугаар сарын 8-нд Аллилуев, Сталин хоёр Ленинийг Разлив станцад ажилчин Емельяновын сарайд хүргэн өгч. Емельянов Разлив нуурын дэргэдэх өөрийн 5 км талбайтай  хадлангийн талбайд Ленин, Зиновьев нарыг завиар хүргэн өгч бэлтгэсэн овоохойдоо нуусан байна. Ленин тэнд түүдэг гал дээр хоолоо бэлтгэн, өгүүллээ бичиж байсан хэмээн намтарт нь бий.
Гэтэл Ленин 5-7 хоног өгүүллээ бичсэн байг. Гэтэл мань хүн тэнд наймдугаар сарын 6 хүртэл байсан юм шүү дээ. Намтарт нь бас Ленин зугаалж, наранд шарж, нууранд сэлж, загас барьж байсан” гэжээ. За яахав Ленин амарч, дараа нь Финлянд явсангэсэн баримт бий. Зиновьев тэнд юу хийж байсан хэрэг вэ. Намтарт нь энэ тухай яагаад дурсаагүй байна....
Бүх Холбоотын коммунист /большевик/ намын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Ленинградын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Григорий Зиновьевын хувийн архивт ийм баримт байна. Ленинээс Зиновьевт бичсэн захидал. 1917 оны долдугаар сарын 1.
“Григорий. Би Петроградаас яаралтай явж нуугдах хэрэгтэй боллоо. Хол явж чадахгүй байх. Манай нөхөд нэг газрыг огт аюулгүй гэж санал болгож байна. Тэнд ганцаараа байх нь, тэгээд ч ийм үед  уйтгартай болно. Надтай хамт яваач, хамтдаа цагийг гайхамшигтай сайхан өнгөрүүлье. Хамт явах бол утсаар түргэн яриарай, юу юу бэлтгэх талаар би чиглэл өгье” гэжээ.
Ингээд тэд Разлив нуурт нэлээд хугацааг хамтдаа өнгөрүүлж. Ленин лавтай Зиновьевийн толгойг эргүүлж. Яагаад....
Дахиад нэг захидал. Финляндад байсан Зиновьев Петроградаас Ленин рүү бичиж байна.
“Хайрт Вова минь. Чамгүйгээр, чиний энхрийлэлгүйгээр надад ямар уйтгартай байгааг чи итгэхгүй дээ. Чамайг явснаас хойш өнөө болтол хэн ч намайг чам шиг энхрийлж таалаагүй гэдгийг чи итгэхгүй л дээ. Нэг ч эр хүн, тэр бүү хэл нэг ч эмэгтэй чам шиг байгаагүй. Чи л миний хамгийн ойрын хүн. Хурдхан ирээч дээ, чамдаа хамгийн сайн сайхныг өгье” гэсэн байна.  
Тэгээд хариу ирээгүй болохоор долоо хоногийн дараа дахиад “Хайрт Вова минь. Яагаад хариулахгүй байна, мэдээж өөрийн Гершелег мартаа биз дээ. Би чамд гайхамшигтай байр бэлтгэсэн. Тэнд бид хоёр дуртай цагтаа хүссэнээрээ байж болно. Энэ бол бид хоёрын хайр дурлалд хэн ч садаа болохгүй гайхамшигтай  байр. Яг л өмнөх шигээ сайхан байж болно. Женевт нөгөө эмэгтэйгээс нуугдаад хамт байснаа санаж байна уу... Хэн ч биднийг олохгүй, хэн ч бидний дурлалын явдалд саад болохгүй. Хурдан ир л дээ, миний цэцэгхэн минь. Чиний Гершель” гэжээ.
Коммунист, большевик намын том зүтгэлтэн Зиновьевын Ленинд бичсэн янагийн захидлууд ийн хөвөрч байна. 1918 онд дахиад “Вова. Чамайг хол байгаад би аймаар уйтгарлаж байна. Цаг мөч бүрийд л чи намайг хуурч байна гэж бодоод....Чи тэнд үргэлж Надятай хамт байх ёстой гэж үү. Ойлгож байна аа, ойлгож байна. Гэхдээ түүнээс юу ч нуух хэрэггүй гэж бодохоор сэтгэл жаахан хөнгөрөх юм” гэсэн байна.
Тэгэхэд нээрээ Ленин Женевт хэвтэрт ороод гэргий Надежда Крупская нь дэргэд нь байнга байсан л даа.
Харин энэ бүх захидлын хариуд дэлхийн хөдөлмөрчдийн их багш, удирдагч Владимир Ильич Ленин юу гэж бичиж байсан юм бол.
Умард Кавказад байсан Зиновьевт Ленин бичжээ. “Хайрт Гершель минь. Чи надад гомдох ер хэрэггүй. Чамайг Кавказад уйтгарлаж байгааг мэдэж байна, гэхдээ ингэхээс аргагүй. Мэдээж чи надад гомдож байгаа. Гэхдээ үүнд би буруугүй. Энэ чамаас л болж байгаа. Дахиад Лейбы бид хоёр хэзээ ч бүү зэрэгцээсэй. Чамайгаа, чинийхээ гайхамшигт үүрийг санаж л яваа шүү” гэж немцээр бичээд гарын үсгээ “үүрд чиний Вова” гэж оросоор бичжээ.
Тун удалгүй Зиновьев  “Чамайг Лейбитэй хардсан нь тэнэг хэрэг биш шүү. Чамайг сүүлийн үед түний ойр байхыг хэн нэгэн хараагүй гэж үү. Эцсийн эцэст надад нүд чих бий шүү. Жижигхэн эр хүнд том зэвсэг байдаг гэж чи өөрөө үргэлж хэлдэг биш үү. Би сохор биш, чи миний хайрыг Лейбигийнхээр солих гэж байгааг сайн харж байгаа. Мэдээж тэр одоо ч чиний дэргэд байгаа” хэмэн хардаж бичсэн байна.
Үнэхээр тэр үед Бүгд найрамдах улсын цэргийн комиссариат Лейба Троцкий удирдагч Ленинтэй ямагт хамт байж, Зиновьевын орыг эзэлж байж.
Тэгээд ч Ленин кавказ руу Зиновьев руу ингэж бичиж. “ Надад гомдох хэрэггүй ээ, Гершель. Чиний зөв. Лейба дажгүй эр хүн. Тэр зүгээр л энхрийллээрээ намайг амсхийлгэж байна. Улс төрийн ийм эгзэгтэй үед түүнтэй ингэж л байна шүү дээ. Чамайг явчихсан хойгуур хайр энхрийлэлгүйгээр  байх нь надад хэцүү байна шүү дээ. Миний энэ жижигхэн сул талыг өршөөнө биз дээ, Гершель минь. Хурдан эргэж ир л дээ, чамдаа энхрийлэл өгье. Чиний жижигхэн Вова” гэсэн байна.
Энэ бүхнийг батлах  Лениний гэргий Надежда Крупскаягийн нөхрийнхөө хамтрагч Зиновьевт бичсэн нэгэн захидал байна. Энд
“Хайр, хүсэлт, уулзах гэсэн хүсэлтээрээ миний нөхрийн тайван байдлыг алдагдуулахгүй байхыг хүсье. Та хоёрын салах цаг болсон. Ийм ичгүүргүй явдлыг би хэдий болтол тэвчих юм бэ. Ильич өвчтэй байгааг та мэдэхгүй байна гэж үү, насанд хүрсэн хүмүүс чинь үүнийг ойлгомоор доо. Дахиад ийм балай юм бичиж түүнийг чилээхгүй байхыг танаас хүсье” гэж бичжээ.
Энд Зиновьев түрүүнд Ленинд бичсэн захиандаа “Женевт байхад бидэнд садаа болсон тэр эмэгтэй” гэсэн нь Крупская аж.
Үнэхээр ч өөрийнхөө нөхрийн “хайртай эр”-ийг хэчнээн жил тэвчих вэ дээ, эмэгтэй хүнд хэцүү биз дээ.
1930-аад онд Зиновьевыг баривчилж цаазаар авсны дараа энэ баримтууд Дотоод хэргийн ардын комиссарын газрын ажилтнуудын гарт орсон баримт. Харин яагаад устгаагүй юм бол.
Эцсийн эцэст бүх баримтууд их жолоодогч Ленин бол ерийн л нэг гомо эринй нэг  байж  гэдгийг л нотолж байна.

2 Сэтгэгдэл
Найруулж зохиосон зүйлс , ийм хогийн юмс бүү бич,түүхэн хүнийг зориуд гутаасан бна.
МУУЛЖ БАИГАА ХОГЫН ЛАЛАР ГӨЛӨГ ЧАМАИГ УДМААР ЧИНЬ АЛЖ УСТАГВАЛ БОЛОХ ХОГЫН БУЗАР ЗОЛБИН ГӨЛӨГ ВЭ ЧИ МУУ ГӨЛӨГ
Байж болох л асуудал. Аугаа хүнд ямар нэгэн дутагдал байдаг гэсэн. Их эрдэмтэн Эйнштейнийг хүртэл энэ маягаар бичсэн байдаг. Тэгээд байлаа гээд ч яаах юм билээ. Аугаа ихий хийсэн тэр билгийн амьдрал бол ничиво байна аа хө.
iim zuil bichiheesee ichdeg boloosoi teneg amitan
umxii yneree l arilga yabj usand or...ter xyn cham shig sygiin derged xyn shig delxiig ergyylj yabsan xyn dee umxii ynertei batyyl ta 2 bol zygeer l ene xynii derged xumxiin toos...
za boli doo hiih yumaa olj yadchihsan yum yu bicheed baigaagaa sudlaj baij bichmeer yum
тэнэг юм бичих юм
eniig chini komminuud yzvel booj yheh bh daa
Хамгийн их уншсан