Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нигерт дахиад л үл мэдэгдэх үхлийн өвчин илэрлээ


Африкийн Нигер улсад үхлийн аюултай үл мэдэгдэх шинэ өвчин дэлгэрч эхэллээ гэж ОХУ-ын Эрүүл мэндийн хяналтын албаны мэргэжилтнүүд мэдээлсэн байна. “Тус улсын  Ондо мужид үл мэдэгдэх өвчин дэлгэрлээ гэж  Нигерийн эрүүл мэндийн байгууллагын төлөлөөгчид мэдэгдсэнийг үндэслэж Холбооны эрүүл мэндийн хяналтын алба, хэрэглэгчдийн эрхийг хамгаалах байгууллагаас мэдэгдэж байна” гэжээ.
Одоогийн байдлаар энэ өвчний халдварыг 23 хүн аваад байгаагаас 18 нь нас баржээ. Энэ өвчин туссан хүнд  толгой маш их өвдөх, ухаан алдах, хараагүй болох шинж тэмдэг илэрдэг байна. Өвчний анхны шинж тэмдэг илэрснээс хойш ердөө хоногийн дотор үхэж байна гэж ТАСС агентлаг мэдээлжээ.
Нигерийн эрх баригчид болохоор энэ өвчний талаарх шинжилгээний хариу одоохондоо гараагүй байгаа ч үхлийн энэ өвчин нь  Эбола вирустай хамааралтай гэсэн байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан