Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Голомт” банкийг 100 хувь эзэмшдэг М.Зоригт гишүүн

19.7 сая төгрөгийн орлого­той­гоор бараг сүүл мушгиж байсан М.Зоригт гишүүн жи­лийн дараа л гэхэд тэр­гүүн эгнээнд бичигдэж чад­лаа. Түүний хувьд “Бодь Интер­нэйшнл”-ийн охин компани болох “Голомт” банкны хувь нийлүүлэгчдийн нэг. Гэхдээ 2012 оноос эхлэн ТУЗ-ийн гишүүд хооронд үл ойлголцол гарч, түүнийгээ жилийн дараа шийдэж, хувь эзэмшигчдийн харьцаа өөрчлөгдсөн. Ингээд УИХ-ын гишүүн Л.Болдын ор­ло­го багасаж, М.Зоригт ги­шүүнийх өсч өөрчлөлт мэд­рэгдэж эхэлсэн байгаа юм. Энэ нь М.Зоригт гишүүн “Голомт” банкны 25 сая гаруй хувьцааг бүрэн эзэмшиж чадсантай холбоотой. Үүнээс өөр түүнд хөрөнгө оруулсан компани, төсөл байхгүй гэж мэдүүлсэн болохоор түүний орлогын эх үүсвэр нь банк болон УИХ-ын гишүүний цалин нь болж байна. Тэрээр нэг тэрбум гаруй төгрөгийн хадгаламжаас гадна 50 сая төгрөгийн авлагатай. Гэхдээ түүний нийт хөрөнгийн 80 орчим хувь нь үл хөдлөх хөрөнгө.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан