Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АПУ-гаар ”дайлсаар” аргагүй л ихийг олдог юм байна

Ганзагын наймаа хийхээ больж, “Шунхлай” нэртэй авто засварын газраас арай дөнгүүр бизнесээ эхэлсэн УИХ-ын гишүүн Г.Батхүү 21 компанийн хувьцаа эзэмшигч. Үүн дотор нь “Шунхлай” болоод “АПУ” компани нь нэлээн жин дарна. Тэрбээр 2013 онд 375.5 сая төгрөгийн орлого олсон гэж АТГ-т мэдүүлсэн ч өнгөрсөн жил орлогоо дөрөв дахин өсгөж 1.3 тэрбумыг цуглуулжээ. Өмнө нь архи, тамхины бизнес эрхэлдэг хүнийг сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэж байх үед Г.Батхүү гишүүн өөрийгөө “АПУ” компанитай ямар ч холбоогүй хэмээн тайлбарлаж байсан. Тэгвэл өнөөдрийн байдлаар тус компанийн 250 мянган ширхэг хувьцааг буюу 16.5 хувийг эзэмшиж байна.

Мөн УИХ-ын гишүүн Г.Батхүү нь хамгийн сүүлд “MCS” компанийн Интернэйшнл медикал центер төсөлд “Шунхлай” компанийн талаас хөрөнгө оруулж хамтран ажилласан. Энэхүү төсөлд Г.Батхүү гишүүнээс гадна “Энержи Ресурс” компани хөрөнгө нийлүүлсэн бөгөөд Г.Батхүү гишүүн төслийн хүрээнд баригдсан “Интермед” эмнэлгийн 13.39 хувийг нь эзэмшиж байна. Энэ нь 3.4 сая ширхэг хувьцаанд ногдож байгаа аж. Таван толгой төсөлд хөрөнгө оруулагчаар “Шунхлай” компани 4,9 хувийн оролцоотой явааг мөн дурдах зөв биз. Тод манлай уяач цолтой Г.Батхүү гишүүн 453.4 сая төгрөгөөр үнэлэгдэг мал ажуй эрхэлдэг нь М.Энхболд болон Б.Бат-Эрдэнэ гишүүний араас орж байгаа юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан