Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Нийслэлийн 2025 оны төсвийн төслийг өргөн барилаа
Орон нутгийн эрүүл мэндийн төвүүдэд бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн машин хүлээлгэн өглөө
Биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа
УИХ дахь намын бүлгүүд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ
Гаалийн байцаагч нарын ХОМ-тэй холбоотойгоор ГЕГ-аас 11 гаалийн байцаагчийг АТГ-т шалгуулахаар өгчээ
Тамирчид шалгаруулж авна
АН-ын бүлэг: Ерөнхийлөгчийн 2025 оны төсөвт тавьсан хоригийг бүхэлд нь хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ
“Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо
Хамгийн үнэтэй зочид буудлууд
Imperial Suite, Park Hyatt-Vendôm
Энэ зочид буудал Францад, Парист байдаг. Нэг хоноход 15500 ам.доллар төлөх хэрэгтэй. Мэдээж зүгээр нэг үйлчилгээ хальт үзүүлсэн болоод танаас ийм их мөнгө нэхэхгүй. Францын алдартай тогоочдын хийсэн хоолноос эхлээд өрөөнд байдаг бассейнд сэлж, гидромассаж хийлгэх хүртэл шаардлагатай бүх л үйлчилгээг хамийн өндөр түвшинд авч болно.
Royal Suite, Four Seasons George V
Энэ зочид буудал бас л Парис хотод байдаг. Нэг хоноход 16000 ам.доллар төлнө. Ийм мөнгө төлсөн хүн дэлхийд алдартай хаадын тансаг өрөөнд тансаглах боломжтой. Эртний гайхамшигтай зүйлсээр чимсэн 2500 ам.метр талбайтай өрөөнд хүн яаж л бол яаж тухалж болно.
Royal Armleder Suite, Le Richemond
Энэ зочид буудал Швейцарийн Женев хотноо байдаг. Хоногийн төлбөр нь 17500 ам.доллар. Зочид буудлын долдугаар давхрыг бүхэлд нь хаадын буюу Ерөнхийлөгчийн дээд зэрэглэлийн тансаг өрөөнүүд байрладаг болгосон. Та тэнд амарч, алт мөнгө, чамин тансаг, хээнцэр ганган гэж юу байдгийг харан тухлах боломжтой.
Royal Suite, Burj Al Arab
Энэ зочид буудал Арабын Нэгдсэн Эмиратын нийслэл Дубайд байдаг. Нэг хоногийн төлбөр 18000 ам.доллар. Хаадын өрөөний төлбөр нь. Ийм мөнгө төлсөн жуулчин хоёр давхар, гантиган шалтай, улаан модоор чимсэн, эргэлддэг ортой тансаг өрөөнд хонож тухлах боломжтой. Мөн хүсвэл гоо сайхны дээд зэрэглэлийн үйлчилгээ авч, хувийн лифтээр үйлчлүүлнэ. Дубай хотоор аялахаар болвол зочид буудал тусгайлан нисдэг тэрэг гаргаж өгнө. Нисэхгүй гэвэл “Rolls Royce” гаргаж өгнө.
Ritz-Carlton Suite, The Ritz-Carlton
Харин энэ зочид буудал Москвад байдаг. Нэг хонохын тулд 18200 ам.доллар төлнө. Москва, Улаанталбай руу харсан таазнаас шал хүрсэн аварга том цонхоор хотыг тольдон 760 ам.метр тансаг өрөөнд тухална. Халаалттай шалнаас эхлээд, номын сан, 100 өндөржүүлсэн хамгаалалттай утсан болон бүх төрлийн харилцааны хэрэгсэл гээд аялал жуучлал, албан хэрэгт хэрэгтэй бүхнийг авч болно.
Bridge Suite, The Atlantis
Энэ зочид буудал Бахамд, Парадайз арал дээр байдаг. Нэг хоноход 25000 ам.доллар төлнө. Ерөнхийлөгчийн өрөө гэдэгт хоорондоо тусгаарлагдсан, дээд зэргийн тухтай 10 тасалгаанаас бүрэлдэнэ. Энд Опра Уинфригээс эхлээд янз бүрийн алдартнууд бууж тухлах дуртай.
Royal Penthouse Suite, President Wilson Hotel
Энэ зочид буудал Швейцарьт байдаг. Хоногийн хөлс нь 33000 ам.доллар. Бараг зуун жилийн тэртээнээс л Европын хамгийн алдартай тансаг, баян зочид буудлын нэг гэдгээрээ алдартай байсан. Жишээлэхэд, АНУ-ын Ерөнхийлөгч байсан Вудро Вильсон зөвхөн энэ зочид буудалд буудаг байв. Нэгэн зэрэг 40 зочин хүлээн авч болон дөрвөн том тасалгаатай өрөө. НҮБ-ын асуудлаар Женевт байнга очдог улс төр, бизнесийн акулуудын дунд санал асуулга явуулахад энэ зочид буудлын Ерөнхийлөгчийн өрөөг дэлхийн хамгийн шилдэг нь заасан байдаг.
Ty Warner Penthouse, Four Seasons
Энэ зочид буудал Нью-Йорк хотноо байдаг. Нэг хоноход 34000 ам.доллар төлнө. Хотын хамгийн өндөр зочид буудал. Өрөөний цонхнууд нь тойрог хэлбэрээр байрладаг тул Манхэттэнийг 360 градус тойрч харах боломжтой. Ерөнхийлөгчийн өрөө нь алт, сувд, цагаан алтаар чимсэн 9 тасалгаатай.
Hugh Hefner Sky Villa, Palms Casino Resort
Энэ буудал Лас Вегаст байдаг. Хоногийн төлбөр 40000 ам.доллар. Мөрийтэй тоглоомын дэлхийн төвд ийм үнэтэй буудал байхгүй бол өөр хаана байх билээ. Ерөнхийлөгчийн өрөөний талбай нь 10 мянган ам.метр. Плейбой стилиэр чимж тохижуулсан. Эргэлддэг ор, жакузи, хувийн бойдоо гээд хүссэн бүхнээ эндээс авч болно. Дээвэр нь шилээр хийгдсэн тул шөнийн тэнгэрийг тольдох боломжтой.
Royal Villa, Grand Resort Lagonissi
Дэлхийн хамгийн үнэтэйд тооцогддог энэ зочид буудал Грект байдаг. Нэг хонохын тулд 50000 ам.доллар төлнө. Ийм мөнгө төлсөн хүн дотроо бассейн, саун, хувийн наран шарлагын газартай, далай руу харсан цонхтой тансаг тохижилттой өрөөнд сууна. Өрөөг хөлсөлсөн хүнд хувийн үйлчлэгч, мэргэжлийн төгөлдөр хуурч өдрийн турш үйлчлэн чилээхээс сэргийлнэ.
Б.БАДРАЛ
Аялал жуулчлалыг тав тухтай зочид буудалгүйгээр төсөөлөхөд бэрх. Зочид буудал нь тав тухтай, тансаг байх тусам сайхан нь мэдээж. Иймд уншигч танд дэлхийн хамгийн тансаг, хамгийн үнэтэй зочид буудлуудыг танилцуулж байна.

0 Сэтгэгдэл