Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

”Өмсдөг” робот барилгачдад тусална

Японы барилгын томоохон групп болох “Дайва Хаус” барилгачдад туслах роботон хувцсыг ашиглах төлөвлөгөө гаргажээ.

Энэ роботыг Японы хойд нутгийн Цүкүба хот дахь тус группын хамтарсан үйлдвэр нь бүтээсэн байна.

 Уг төхөөрөмжийн цахилгаан моторууд нь өмссөн хүнд ямар нэгэн юмыг өргөхөд хүч чадал нэмж өгдөг аж.

Мөн энэ төхөөрөмж нь 20 хүртэл кг жинтэй материалыг өргөхөд ачааллыг 40 хүртэлх хувиар багасгадаг гэнэ.

Робот  өөрөө гурав орчим кг жинтэй аж.

Ирэх тавдугаар сард эхлэх барилгын ажлын үеэр ийм 10 робот ашиглана гэж “Дайва Хаус” мэдэгджээ.

Эдгээр нь мод зэрэг хүнд материалыг өргөхөд барилгачдад тусална.

Хэрвээ энэ роботуудыг ашиглаад үр дүнтэй байвал нэг жилийн дараа гэхэд бүрэн ашиглана гэж тус компанийн мэдэгдсэн байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан