Залуучуудын хөгжлийг дэмжих, залуу гэр бүлийг орон сууцжуулах бодлогыг хэлэлцэв
Нийслэл-385” менторшип хөтөлбөр үр дүнгээ хэлэлцэж, хаалтаа хийлээ
Баянзүрх дүүргийн хэмжээнд цас хусах, давс бодис цацах ажил хийгдэж байна
“Үндэсний бичгийн цэвэр бичигтэн” шалгаруулах уралдааны шилдгүүд тодорлоо
Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна
Дэд ахлагч Б.Марал пауэрлифтингийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
Улаанбаатар-Мандалговь чиглэлийн авто замд цасан шуургатай, үзэгдэх орчин хязгаарлагдмал байна
I, II ангийн сурагчдын амралт арванхоёрдугаар сарын 23-нд эхэлнэ
Засгийн газар хуралдаж байна
"Болор цом 42”яруу найргийн наадамд яруу найрагч А.Лхагва түрүүллээ
Египетэд хөлбөмбөгийн танхай хөгжөөн дэмжигчдийг цаазална
Египетийн Порт-Саид хотын цэнгэлдэх хүрээлэнд болж байсан тэмцээний үеэр 2012 оны хоёрдугаар сарын 1-нд зодоон үүсгэж танхайрсан хөгжөөн дэмжигч, танхай 11 хүнд тус улсын Эрүүгийн шүүхээс цаазаар авах ял оноосон байна. Тус улсын Дээд шүүхийн дарга Шауки Аллам энэ тогтоолыг тавдугаар сарын 30-нд баталснаар эцсийн шидвэр гарах юм.
Тэр тэмцээний үеэр хөгжөөн дэмжигчид талбай дээр гарч ирэн “Аль-Масри” багтай тоглож байсан каирын хөлбөмбөгийн “Аль-Ахли” багийн гишүүдийг зодож эхэлсэн юм. Улмаар бүх нийтийн зодоон болж Каирын багийн хөгжөөн дэмжигч 74 хүн нас барж, мянга гаруй хүн бэртэж гэмтсэн юм.
Тэр үед цэнгэлдэх хүрээлэнд цагдаагийн тусгай тасгийн 500 орчим ажилтан очсон ч зодооныг зогсоож хүчрээгүй байна. Энэ балмад явдлыг эсэргүүцэж Каир, Исмаил, Суэц хотуудад эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөж үүнийг зогсоохоор Египетийн армийнхан хотуудад орж, хөл хорих цаг тогтоож байсан юм.

0 Сэтгэгдэл