Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хятадад зөвлөлтийн дайчдын цогцос хайж эхэллээ

Хятадын Мулин тойрогт зөвлөлтийн дайчдын шарил, цогцосыг эрэн хайх Орос- Хятадын анхны хамтарсан баг ажиллаж эхэлсэн байна. ОХУ-ын Батлан хамгаалахын дэд сайд Дмитрий Булгаковын мэдэгдсэнээр бол энэ ажил өнгөрсөн ням гарагаас эхэлсэн байна. БХЯ-ны архивын баримт бичгээр бол энд тэртээ 1945 онд Хятадын Муданьзян хотын чиглэлд давшиж японы хориглон хамгаалалтыг сэтлэх үеэр амь үрэгдсэн Зөвлөлтийн Алс дорнодын нэгдүгээр фронтын тавдугаар армийн 500 цэргийг оршуулсан юм байна.  Өнгөрсөн онд эндээс улаан армийн  дөрвөн цэргийн цогцос олсноор ийм хамтарсан баг гаргах санаа төржээ.
Цэрэг дайчдын цогцос, үлдэгдлийг олсны дараа  нэр усыг нь тогтоон, цэргийн хэлтсүүдээр дамжуулан төрөл төрөгсдийг хайн олж   өөр газар шилжүүлэн хүндэтгэлтэй оршуулах юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан