Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хятад эр өөрийг нь хөөж гаргасны төлөө баар шатаажээ


Хятадын Хунань мужид Жао ху гэгч эр энэ оны нэгдүгээр сард өөрийг нь эндээс хөөж гаргасны төлөө хонзон санаж нутгийн нэгэн шөнийн клубыг  түймэрдсэнээс хоол зөөгч хоёр эмэгтэй нас барж, таван ч хүн түлэгдэж шархадсан хэрэг гарчээ. Шаодонг тойргийн Night Shanghai шөнийн клубийн ажиглалтын камераас харахад Жао зоогийн газар луу мотоциктойгоо давхин орж шатахууныы саваа онгойлгон шалан дээр бензин асгаад гал тавьсан байна. Түлэгдэж гэмтсэн хүмүүсийг эмнэлэгт хүргэсний хоёр нь хүнд байгаа юм байна. Хэргийн гназраас зугтааж нуугдсан түүнийг цагдаагийнхан хайж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан