Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хиросимын нисэх буудал хоёр дахь хоногтоо ажиллахгүй байна


Дөрөвдүгээр сарын 14-нд Японы Хиросима хотын нисэх буудалд Өмнөд Солонгосын агаарын тээврийн Asiana Airlines компанийн А320 нисэх онгоц ослын буулт хийсэн. Үүнээс үүдэн нисэх буудлыг  сэргээн засах ажил хийж байгаа болохоор  хоёр дахь хоногтоо нисэх онгоц хүлээн авахгүй байна. Пүрэв гарагт төлөвлөсөн 50 нислэгээс 40 гаруйг нь өөричлжээ. Мэргэжилтнүүд нисэх зурвас дээр байгаа онгоцыг зайлуулах ажил хийж байгаа ч буудалд хэзээ онгоц бууж болохыг хэлээгүй байна. Үүнээс болоод лхагва гарагт дотоод гадаадын 54 нислэгийг өөрчилсөн юм.
Инчоноос ирж байсан онгоц дөрөвдүгээр сарын 14-нд буух үедээ нисэгийн зурвасын дэргэдэх байгууламжийг далавчаараа шүргэж гэмтсэн юм. Онгоцонд багийн долоон гишүүн, 74 зорчигч байснаас 27 нь хөнгөн бэртэл авсан байна.
Японы Дэд бүтэц, тээврийн яамны мэдэгдсэнээр үзэгдэх орчин хязгаарлагдмал байсны улмаас онгоц газрын байгууламжийг мөргөсөн гэжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан