Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Донецк, Лугансктай хэлэлцээ хийх болзлоо Киев зарлалаа

Украины зүүн нутгийн Донецк, Луганскт  оросын дэмжлэг аваад байгаа салан тусгаарлагчид өөрсдийгөө тусдаа Бүгд найрамдах улс хэмээн тунхаглаад Украинаас хамааралгүй тусгаар тогтоносон улс болно гэж улсынхаа эсрэг байлдаж байгаа.
Украины эрх баригчид харин үүнийг хүлээн зөвшөөрөхгүй, тусгаар улс гэж үзэхгүй учраас хэлэлцээр хийхгүй гэсээр ирсэн. Украины Гадаад хэргийн сайд Павел Климкин харин өөрсдийгөө Бүгд найрамдах улс гээд байгаа салан тусгаарлагчидтай хэлэлцээ хийх нөхцөлөө зарласан байна. Тэрээр «5 канала» телевизэд өгсөн ярилцлагадаа Донецк, Луганскад зөвхөн украины өнөөгийн хуулийн дагуу орон нутгийн сонгууль  явуулсан тохиолдолд хэлэлцээр эхлэх болно гэж мэдэгдлээ.
“Энэ маш энгийн. Сонгууль шударга, ил тод болох ёстой. Ийм учраас Европын Аюулгүй байдлын байгууллага хяналт тавина. Үүний дараа л Донецк, Луганскийн төлөөлөгчидтэй хэлэлцээрийн шиирээнд сууна” гэж сайдын хэлснийг ТАСС агентлаг дамжуулжээ.
Харин өөрсдийгөө Бүгд найрамдах улс хэмээн тунхаглаад улсынхаа эсрэг байлдаж байгаа Донецкийн тусгай төлөөлөгч Денис Пушили болохоор Украины эрх баригчдыг Минскийн хэлэлцээрийг зөрчиж байна гэж буруутгасан байна. “Украин энэ бүхнийг хийж, өөрийн хүчээр нөхцөл байдлыг шинэчлэх гэж зүтгэж байгааг нотлох баримт бидэнд бий” гэж “Россия 24” телевизээр ярьжээ. Тэр бас украины эрх баригчид энэ ажиллагаагаа зогсоо хэмээн Европын холбоо Киевт дарамт шахалт үзүүлэхийг уриалсан байна.

Луганскийни бүгд найрамдах улс гэгчийн бүрэн эрхт төлөөлөгч Владислав Дейнего харин Донбасст хүмүүнлэгийн гамшиг нүүрлүүлсэн хэмээн Киевийг буруутгажээ. Тэр бас эдийн засг нийгмийн асуудлуудыг шийдвэх ёстой ажилчдын хэсэг байгуулахаас татгалзсан хэмээн Украины Засгийн газрыг зэмлэсэн байна.
Украины ерөнхийлөгч Петр Порошенко бас украины хууль тогтоомжийн дагуу Донецк, Луганскт орон нутгийн сонгууль явуулчих юм бол үр дүнг нь хүлээн зөвшөрнө гэж гуравдугаар сарын 21-ний өдөр мэдэгдсэн юм. Ерөнхийлөгч бас энэ сонгуулийг 2015 ондоо багтааж хийх хэрэгтэй гэсэн байна. Гуравдугаар сарын 18-нд бас ерөнхийлөгч Донецк, Луганск мужуудын зарим районд өөртөө засах эрх олгосон хуулийг өөрчлөх зарлигт гарын үсэг зурсан юм. Украины парламент Дэд Рада ч бас Донбасст украины хуулийн дагуу орон нутгийн сонгууль явуулах хүртэл өөртөө засах эрх олгохоос татгалзсан юм.
Минск болсон “Нормандын дөрвөл” болох Украин, ОРос, Франц, Герман улсууд Донбасст нөхцөл байдлыг тогтворжуулах барим бичигт хоёрдугаар сарын 12-нд гарын үсэг зурсан. Талууд гал зогсоож, олзлогдогсдыг солилцох, галын шугамаас их буунуудыг татах тухай тохиролцсон. Үүний зэрэгцээ хэлэлцээрт бас зэвсэгт мөргөлдөөн болж байгаа бүс нутагт “орон нутгийн сонгууль явуулах тухай яриа хэлэлцээр эхлүүлэх, цаашдын дэглэмийн тухай” асуудал орсон юм.
Хэлэлцээрт гарын үсэг зурсны дараа Донбасст албан ёсоор гал зогсоох дэглэм хэрэгжиж эхлэх ёстой ч буудалцаан үргэлжилсээр байгаа. Үүнд салан тусгаарлагчид болон украины хүчнийхэн бие биенээ гал зогсоох хэлэлцээрийг зөрчиж байна хэмээн буруутгасаар байгаа юм. Том калибрын зэвсгүүдийгигалын шугамаас татах тохиролцоог ч мөрдөхгүй их буу, танкаа галын шугамд эргүүлэн авчирч байна хэмээн талууд бие биенээ буруутгасаар байгаа юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан