Залуучуудын хөгжлийг дэмжих, залуу гэр бүлийг орон сууцжуулах бодлогыг хэлэлцэв
Нийслэл-385” менторшип хөтөлбөр үр дүнгээ хэлэлцэж, хаалтаа хийлээ
Баянзүрх дүүргийн хэмжээнд цас хусах, давс бодис цацах ажил хийгдэж байна
“Үндэсний бичгийн цэвэр бичигтэн” шалгаруулах уралдааны шилдгүүд тодорлоо
Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна
Дэд ахлагч Б.Марал пауэрлифтингийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
Улаанбаатар-Мандалговь чиглэлийн авто замд цасан шуургатай, үзэгдэх орчин хязгаарлагдмал байна
I, II ангийн сурагчдын амралт арванхоёрдугаар сарын 23-нд эхэлнэ
Засгийн газар хуралдаж байна
"Болор цом 42”яруу найргийн наадамд яруу найрагч А.Лхагва түрүүллээ
Перл-Харборт амь үрэгдэгсдийн нэрийг тодруулна
1941 оны арванхоёрдугаар сарын 7-ны өдөр Перл-Харборыг япончууд довлох үеэр “Оклахома” хөлөг дээр байгаад амь үрэгдсэн 388 далайчин, тэнгисийн явган цэргийн нэрийг тодруулахаа Пентагон зарласан байна. Америкийн Батлан хамгаалах яам үүний тулд цэргийн албан хаагчдын цогцосны үлдэгдлийг ДНК-ийн шинжилгээнд өгөх юм байна.
Пентагоны мэдэгдэж байгаагаар бол тэр өдөр энэ хөлөг дээр амь үрэгдсэн дайчдын ихэнх нь энэ юм байна. Хавай дахь лабораторт шинжилгээ хийгээд цогцосны үлдэгдлийг төрөл төрөгсдөд нь өгч цэрэг ёсоор хүндэтгэлтэй оршуулна гэж БХЯ-ны мэдэгдэлд дурджээ.
Перл-Харбор дахь АНУ-ын тэнгисийн цэргийн баазыг Япончууд довтлох үеэр “Оклахома” хөлөг асар олон залуурт суманд өртөж живсэн юм. Хөлгийн зүүн талд гэхэд л арван сум тусч том ангархай үүсэн хөлөг хажуулдаж эхлэхэд ахмад нь багийнхнаа хөлгийг орхи гэсэн тушаал өгсөн ч бүгд амжиж гарч чадаагүй байна.
Перл-Харборыг повтлох үеэр америкийн 2400 хүн амиа алдаж, мянга орчим хүн сураггүй алга болсон бол 1300 хүн шархадсан юм. Флотын ихэнх хэсэг болон 272 нисэх онгоц сүйрчээ.
Перл-Харборыг довтолсны дараа АНУ Японд дайн зарласнаар тус улс үндсэндээ дэлхийн хоёрдугаар дайнд татагдан орсон юм.

0 Сэтгэгдэл