Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Жеймс Бонд газрын мина устгах нь

Британийн алдарт тагнуулч Жеймс Бондын дүрд тоглодог жүжигчин Дэниел Крейг Газрын мина, тэсэрч дэлбэрэх аюултай хэрэгсэл устгах НҮБ-ын дэлхий дахины элч боллоо. Британийн жүжигчнийг энэ албанд НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун томилсон байна. Түүний хэлснээр бол олны танил од Дэниел Крейгийн  нэр хүнд нь газрын мина ямар аюултай болохыг олон нийтэд ойлгуулах, тэдний анхаарлыг татахад тусална гэнэ.
“Агент 007”-гийн жүжигчин энэ албанд ойрын гурван жил зүтгэж энэ чиглэлийн байгууллагуудын үйл ажиллагааны тухай мэдээлэл түгээх, санхүүгийн болон улс төрийн дэмжлэг авахад нөлөөлөх, мина бүхий газарт аюулгүй болгох ажиллагааны үеэр  очих үүрэг гүйцэтгэх юм байна. Дэниел Крейгт батламж гардуулах ёслол Нью-Йорк дахь НҮБ-ын албан байранд болсон байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан