Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Пермийн зураач эр Гагариныг “цовдолжээ”


ОХУ-ын Пермь хотын зураач Александр Жунев хотынхоо төвийн Куйбышевын гудамжны орон сууцны 9 дүгээр байрны ханан дээр сансрын анхны нисэгч Гагариныг төмөр загалмайд цовдолсон байдлаар дөрөвдүгээр сарын 12-нд шилжих шөнө зурсан нь дуулиан тарьж байна.
            
Түүнийг  хотын цагдаагийн газарт дуудаж мэдүүлэг авч, зурсан зургийг нь хотын тохижилт үйлчилгээний ажилтнууд арилгажээ.

“Цагдаагийнхан намайг цаг хагас  хэртэй байцаасан.  Тэд хамгийн гол нь миний зурагт гэмт хэргийн шинж байгаа эсэхийг л тогтоох гээд байгаа юм билээ. Тэд бүр шинжээч, зөвлөгөө өгөх алба, шашны төлөөлөгч рүү утасдаж байсан. Гэхдээ намайг буруутгах шалтаг олоогүй” гэж зураач Жунев ярьжээ.

Тэр зургийнхаа тухайд “Би шүтлэгтэн, юм уу урлаг, эсвэл шинжлэх ухааныг доромжлох гээгүй. Би хэнийг ч гомдоох гээгүй шүү дээ, хүмүүс зөв ойлгох хэрэгтэй” гэжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан