Залуучуудын хөгжлийг дэмжих, залуу гэр бүлийг орон сууцжуулах бодлогыг хэлэлцэв
Нийслэл-385” менторшип хөтөлбөр үр дүнгээ хэлэлцэж, хаалтаа хийлээ
Баянзүрх дүүргийн хэмжээнд цас хусах, давс бодис цацах ажил хийгдэж байна
“Үндэсний бичгийн цэвэр бичигтэн” шалгаруулах уралдааны шилдгүүд тодорлоо
Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна
Дэд ахлагч Б.Марал пауэрлифтингийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
Улаанбаатар-Мандалговь чиглэлийн авто замд цасан шуургатай, үзэгдэх орчин хязгаарлагдмал байна
I, II ангийн сурагчдын амралт арванхоёрдугаар сарын 23-нд эхэлнэ
Засгийн газар хуралдаж байна
"Болор цом 42”яруу найргийн наадамд яруу найрагч А.Лхагва түрүүллээ
Би-би-си: Оросын арми Украинд байлдаж байгааг илчилсэн ярилцлага
Путин зөв ажиллаж байгаа. Орос иргэдээ хараад АНУ-д алуулаад байж таарахгүй.Далйан цаанаас АНУ гараа сунгаж байхад хаяа дэрлэж суучихаад орос зүгээр гараа хумихаад элэг нэгтнээ хядуулна гэдэг тэнэг хэрэг болно. Украйныхан буруу ажиллаж улсаа сүйрүүлж байна.
тушаал биелүүлж яваа цэргүүдийг яана гэхэв дээ. Путин дуракийн хиж байгаа ажил, бага үндэстнийг л золиосолж байгаа нь тэр
uursdiiguu uudtei avaad yavj chadahgui bgaa bid nart busdad zaah xereg bnuuu ??? xaxaxa yadaj 5 tolgoi geed tom dugarsan bol yahav
ESGII HIIH GAZAR HUUHED NOHOI HEREGGUI GEGCHEER MANAI BURIADUUD TEGEHTEE TERGUI HUNA AM TSUUN BAIJ TER DAIND OROLTSOJ YADAG BAINAA. DENDUU TARHIA UGAALAGSAN HUMUUS SHUU
ugur orsuud ukrainig ezleh ni ldee
Аан энэ чинь Путины эсрэг сөрөг хүчний баагий байж аягүй бол ардчилагч л байгаа ийм л юмнууд улс орныхоо эрх ашгаас урваж бусдын хоолыг бэлдэж өгч байдаг.
Украинд орос цэргүүд байлдаж байгаа гэсэн мэдээллийн мөрөөр ОХУ-ын Батлан хамгаалах яамны хийсэн тайлбар:
Үнэн байдал буюу Салан тусгаарчлагч орос эрийн ярилцлага
Өнгөрсөн 2014 оны аравдугаар сараас эхлэн Украины Донбасст байлдаж байгаа салан тусгаарчлагч, петербургийн иргэн Дмитрий Сапожниковын ярилцлагыг Би-би-си нийтэлсэн байна. Тэрээр Украины зүүн бүсэд болж байгаа зэвсэгт мөргөлдөөнд оросын цэргийнхэн оролцож байгааг илэн далангүй ярьжээ.
Донецкийн бүгд найрамдах улс хэмээн өөрсдийгөө тунхаглаад байгаа салан тусгаарлагчдын тусгай хүчний захирагч, орос эр Дмитрий Сапожников Би-би-си агентлагт Дебальцевт болсон тулалдааны талаар өмнө нь ил болоогүй олон зүйлийг ярьсан байна. Түүнийхээр бол энэ ажиллагааг оросын генерал офицерууд удирджээ.
Одоо тэдний салаа Мариуполийн чиглэлд давшихаар бэлтгэж байгаа юм байна. /хоёр долоо хоногийн өмнөх ярилцлага/
Би-би-си: Таныхаар давшилт амжилттай болох болов уу. Украины зэвсэгт хүчин, сайн дурын батальон Мариупольд хүчирхэг байна шүү дээ?
Сапожников: Нэг нууцыг танд задалъя. Жишээлбэл Дебальцев. Хоёрдугаар сарын эхээр бид тэнд очиж Углегорскт хүнд техникийн дэмжлэгээр байраа эзэлсэн. Бид Логвиново орох замыг халхалж байсан ч бүслэлтэд, цэргийнхээр бол “тогоонд” орсон. Тэнд украины цэргийн их хүч байсан л даа. Ингээд 3-5 хонож байтал бидэнд туслахаар манай танкууд орж ирсэн. Энэ бол оросын арми, буриадууд байсан. Энэ хүч, танкуудын ачаар л бид Дебальцевыг эзэлсэн. Луганскийн бүгд найрамдах улсын зүгээс танкууд, оросын хүчин ирсэн нь тэр. Энэ бол одоо нууц биш, хүмүүс мэдэж байгаа. Оросууд энд байлдаж байгаа талаарх мэдээнүүд интернетэд байгааг би үзсэн. Тэгэхээр би үүнийг одоо нууц гэж бодохгүй байна. Үүнийг бүгд л мэдэж байгаа.Тэгэхээр оросын цэргийн хүчний ачаар бид тухайн байрлалыг түргэн эзэлж авна. Дебальцевын ойролцоо байхдаа бид энэ бүслэлтэд дахиад нэг сар тэсч чадах уу гэж бодож байсан, гэтэл ердөө л гурав хоногийн дотор авсан шүү дээ.
Би-би-си: Оросын цэргийн тусламж тэр ажиллагаанд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн гэсэн таны санааг бид зөв ойлгож байна уу?
Сапожников: Яг зөв. Оросын генерал, оросын хурандаа нар бүгдийг шийдсэн.
Би-би-си: Оросын байнгын ангиуд, оросын командлал байлдааны ажиллагааг байнга зохицуулж байсан уу, энэ хамтын ажиллагаа яаж явж байсан бэ?
Сапожников: Үндсэндээ бүхий л ажиллагаа, ялангуяа томоохон ажиллагаа, Дебальцевын бүслэлт шиг ажиллагааг оросын цэргийнхэн, орос генералууд удирдаж байсан. Тэд манай дарга нартай хамтарч төлөвлөгөө гаргадаг. Миний хувьд ямар нэг мэдээллийг илтгэх гэж штаб руу байнга очих хэрэг гардаг. Тэдний хувьд зохицуулалт, шийдвэр гаргах нь маш хялбар. Тэд хамтраад бодож, боловсруулж, шийдвэр гаргаж, бид гүйцэтгэдэг.
Би-би-си: Дебальцевын ажиллагааг оросын армийн хэн гэдэг хүн удирдсаныг хэлж болох уу?
Сапожников: Үүнийг хэлээд яахав дээ, Орост бөөн шуугиан дэгдэнэ.
Би-би-си: Та үнэхээр оросын цэргийнхнээс тушаал шийдвэр авч байсан юм уу?
Сапожников: Томохон ажиллагааны үеэр л авч байсан, Ерийн үед бол үгүй. Донецкийн нисэх буудлын төлөөх, Донецкийн Спартак тосгоны төлөөх тулалдааны үед бид Захарченкогоос тушаал авч байсан.
Би-би-си: Гэтэл Донбасс дахь байлдаанд цэргийнхэн нь оролцож байгааг Оросын тал өнөө хүртэл үгүйсгэсээр байгаа шүү дээ?
Сапожников: Тийм ээ. Гэхдээ яг л Крымын түүх шиг байна гэж би боддог. Крымыг Орост нэгтгэхэд оросын цэргийнхэн оролцсон гэдгийг эхлээд бүгд л няцааж байсан. Одоо бол үгүй. Крымын тухай Путины тухай, тэр яаж Януковичийг аварсан тухай баримтат кино хүртэл гарсан шүү дээ. /Андрей Кондрашовын “Крым. Эх орондоо эргэн ирэх зам” кино./ Яг тийм л зүйл одоо болж байна. Миний бодлоор бол Орос, Европын холбоо, АНУ-ын хооронд бие биетэйгээ тооцоо хийхгүй гэсэн ямар нэгэн нууц хэлэлцээр бий байх. Үнэхээр л АНУ, Европын холбооны зүгээс оросыг илчилье гэвэл тэдний цэргүүд энд ирчих байсан. Ингэх амархан шүү дээ. Тэд зэвсэг техникийн зургийг аль хэдийнээ авчих байсан. Гэвч тэд ингэхгүй, нүдээ аниад л сууж байна шүү дээ. Оросууд хариуд нь украины талд америкийн болон европын цэргүүд байлдаж байгааг бас л нүдээ аниад сууж байна.
Би-би-си:Америк, европын цэргүүд энд байхыг та өөрөө харсан юм уу, олон бий юу?
Сапожников: Харалгүй яахав. Дебальцевт гэхэд л гадаадын цэргийн 300 орчим албан хаагчийг олзолсон. Америкчууд, европчууд. Ихэнх нь мэргэн буудагч. Сургагчид гэж маш олон. Бидний хувьд оросын сургагчид л байдаг бол тэдний хувьд барууныхан.
Би-би-си: Та нарын олзолж авсан цэргийнхэн та нарт юу ярьсан бэ. Тэд сайн дурынхан уу, та нар бичиг баримтыг нь, цэргийн үнэмлэхийг нь үзсэн үү?
Сапожников: Би өөрөө тэдэнтэй харьцаагүй, гэхдээ тэд мэргэжлийн хүмүүс гэсэн. Тэднийг энд цэргийн ажиллагаанд оролцоход хангалттай бичиг баримт байгаа гэж би бодсон.
Би-би-си: Оросын цэргүүдтэй олон удаа уулзаж байсан гэлээ, тэдний сэтгэл санаа ямар байдаг бол. Тэд Украины дорнодод байлдаанд оролцож байгаагаа юу гэж бодож байгаа бол?
Сапожников: Энд гэрээгээр ирсэн орос цэргүүдтэй уулзахаас гадна би Дебальцевын тэнд оросын цэргийн ангид буриадууд байгаатай таарсан. Тэд хаашаа явж байгаагаа сайн мэдэж байсан, гэхдээ “Бид хээрийн сургуульд явж байгаа” гэж ярьж байсан. Тэднийг юу ч мэдүүлэхгүйн тулд шөнө галт тэргэнд суулгаад авч явсан гэсэн. Татгалзах хүн байвал санаа зоволтгүй “үгүй” гэж хэлээрэй гэсэн гэнэ. Гэхдээ л мэдээж хэн ч үгүй гээгүй, тэгээд л “сайн дураараа ирсэн” гэнэ шүү дээ.
Би-би-си: Энэ зэвсэгт мөргөлдөөн удаан үргэлжлэх болов уу, та юу гэж бодож байна?
Сапожников: Украиныг сөхөртөл үргэлжилнэ. Одоо ч энэ нь эхэлж байна. Одессын нэг бүсгүй тэнд талх 30 гривен хүрсэн гэж байна. Энэ бол аймшиг. Гайхах юмгүй, ард түмэн босно. Ингээд засаг солигдохыг хүлээнэ. Миний ажиж байгаагаар бол украины ард түмэн бүгд л дайны эсрэг байгаа. Харин удирдагчид нь мөргөлдөөнийг үүсгээд байна. Засаг солигдож Порошенко зайлбал дайн дуусна. Одоохондоо бид Донбассыг арай чөлөөлөөгүй байна. Үүнийг удахгүй шийдчихнэ гэж найдаж байгаа. Гэхдээ би энд нэг хоёр жил байна аа.
Би-би-си: Өөрийнхөө тухай жаахан тодруулаач.
Сапожников: Би Санкт-Петербургийн их сургуулийнг төгссөн. Улстөрч болж, депутат болох мөрөөдөлтэй байлаа.16 насандаа Оросын монарх нийгэмлэгийн гишүүн болж одоо Монарх хөдөлгөөний Санкт-Петербургийн салбарын тэргүүнээр ажиллаж байгаа. Гэхдээ депутат хараахан болоогүй байна. Барилгын бизнес хийж барилга засч байгаад дараа нь орон сууц барьж байсан. 2014 оны аравдугаар сард орос иргэдээ хамгаалахаар Донбасст ирсэн.
Би-би-си: Энэ дайныг зогсоож болох болов уу?
Сапожников: Хэрэв ДНР, ЛНР-т бид цэргээ оруулаагүй бол, хэрэв Крымыг аваагүй бол Орост хувьсгал гарах байсан гэж би боддог. Бид яагаад өөрсдийн хүмүүсийг хамгаалахгүй байгаа юм гэдгийг ард түмэн ойлгохгүй шүү дээ. Цэргээ оруулахгүй бол ёстой урвалт болох байлаа. Путин орос иргэдийнхээ төлөө цэргүүдээ оруулсан нь маш сайн хэрэг гэж би боддог.
Би-би-си: Урвалт гэж яг юуг хэлж байна?
Сапожников: Крымыг нэгтгэх хүртэл, Сочийн олимп хүртэл би Путиныг таагүй хүлээж авдаг байлаа. Би үндсэндээ улстөрийн хувьд ч ертөнцийг үзэх үзлээрээ ч сөрөг хүчний талд байсан. Одоо бол би Путиныг засаг төрийг босоо авч явж чадах цорын ганц хүн гэж харж байна. Путин байгаагүй бол Немцов ч юм уу, өөр хэн нэгэн этгээд улс орныг сүйрүүлчих байсан шүү дээ. Яг л 90-ээд он шиг.
Би-би-си: Украинчууд, ялангуяа тусгаар улс байхыг хүсч байгаа хүмүүст оросын ах дүү ард түмэн нь өөрсөд рүү халдсан гэж та хэлж чадах уу?
Сапожников: Намайг Донецкт байхад ийм асуулт тавих хэрэг байгаа юм уу. Яахав Петербургт байсан бол болох л юм. Тэд хэнээс тусгаар тогтнол хүсээд байгаа юм. Тэдний тусгаар тогтнол нь Майдан юм уу. Бид тэдний газар нутаг руу довтолсон гэж үү. Би бол үүнийг довтолсон гэж үзэхгүй байна. Яг ийм нөхцөл байдал Дэлхийн нэгдүгээр дайны үед Серб, Черногори хоёрын хоорондох дайны үед болж байсан юм шүү дээ. Тэгэхэд бид бас довтолсон гэж үү. Харин ч тэд одоо бидэнд талархдаг юм. Одоо ч гэсэн энд мөн ялгаагүй. Бид хэлмэгдэлд өртөөд байгаа ах дүү ард түмэндээ тусалж байна. Жишээлбэл “барууны сектор”, Турчиновын засгийн газар байна. Тэд хэн засгийн эсрэг байна, тэдэнтэй хамтарч бүхнийг хийхийг хүссэн. Бид энэ бүхнийг сайн санаж байна.
Миний хувьд Украиныг өөр талаас нь харах хэрэгтэй гэж санагддаг. Яагаад гэвэл тэд өнөөдөр АНУ, Европын холбооноос хараат болчихоод байна. Тэгэхээр өнөөдөр тэдэнд ямар ч тусгаар тогтнол байхгүй болчихсон, үүнийг эргүүлж байранд нь тавих хэрэгтэй гэж би боддог.
Би-би-си: Украины зүүн нутагт амь үрэгдэж байгаа орос иргэдийн талаар Орост өнөөдөр яагаад ярихгүй байна. Үүнийг та юу гэж бодож байна?
Сапожников: Би тэнд байхдаа Украины нутагт орос цэргүүд байлдаж байгааг бүгд мэдэж байгаа л гэж боддог байлаа. Гэтэл үүнийг хэн ч мэдэхгүй байж ээ гэдгийг одоо л ойлгож байна. Хэлэхэд хэцүү юм. Оросын арми энэ мөргөлдөөнд оролцож, цэргүүд нь амь үрэгдэж байгааг шууд зарлавал ёстой бусад улсын нутаг руу довтолсон болох гээд байгаа юм байх л гэж бид боддог. Үүнээс гарахын тулд дэлхий даяар том өөрчлөлт хийх хэрэгтэй байх л даа.
Орос улс амь үрэгдсэн цэргүүдийнхээ тухай яагаад ярихгүй байна. Яагаад тэр цэргүүдээ ил тод, хүндэтгэлтэй оршуулахгүй байна гэж та асууж байна. Би өөрөө ч үүнийг ойлгохгүй байгаа юм. Гэхдээ шархдагсдад эмчилгээ, тусламж бүгдийг өгч байгаа гэдгийг мэдэж байна. Тэдэнд зориулан цэргийн эмнэлэг ажиллаж байна. Тэд шагнал авч байгаа. Амь үрэгдсэн тохиолдолд нөхөн төлбөр өгч байгаа. Чечени, Дагестаны нутагт болсон цэргийн ажиллагааны үеэр ч тэгж л байсан шүү дээ.
“Украины зүүн нутаг дахь иргэний дайнд оросын цэрэг оролцож байгаа гэсэн хамгийн итгэмээргүй буруутгалыг сүүлийн хоёр долоо хоногт АНУ-ын Төрийн департамент, Пентагоны төлөөлөгчид тарааж байгаад бид гайхаж байна. Украины Жанжин штабын дарга генерал Виктор Муженко ч орос цэргүүдийг хараагүй, Европын аюулгүй байдлын алба ч олж хараагүй. ДНР, ЛНР-т ажиллаж байгаа барууны сэтгүүлчид ч хараагүй. Харин Вашингтонд болохоор л бүгдийг харсан байдаг” гэж ОХУ-ын Батлан хамгаалах яамны төлөөлөгч хошууч генерал Игорь Конашенков гуравдугаар сард мэдэгдсэн байна.

0 Сэтгэгдэл
зочин
энэ санаанаасаа ярилцлага зохиодог тэгээд ардчилсан чөлөөт хэвлэл гээд ярьдаг нь яг янкуудын л ажил даа хөөрхий
2015.04.16
2015.04.15
2015.04.14
2015.04.14
2015.04.14
2015.04.13
2015.04.13