Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хятадын баруун хойд нутагт “Тамд орох хаалга” олдлоо

Хятадын Шинжаан Уйгурын өөртөө засах орны нутагт цельсийн 800 градус халуунтай шатаж байгаа нүх олдсоныг нутгийнхан “Тамд орох хаалга” хэмээн нэрийджээ. Урумч хотоос холгүй толгод дунд байх энэ галан нүхийг нутгийн тариачид олж илрүүлсэн байна.
Нүдээр үзсэн хүмүүс газарт байгаа энэ нүхний ойрхон очиж болохгүй их халуун байсан гэжээ. Гүн нь хэдий болохыг таамаглах аргагүй энэ нүхийг мэргэжилтнүүд газар дор шатаж байгаа нүүрсний орд гэж таамаглаж байна.
Энэ бүс нутагт 1970-аад онд нүүрс олборлож байгаад технологи зөрчсөнөөс болоод түймэр гарч олборлохоо зогсоосон юм байна. Тэгэхээр шатаж байгаа нүүрснээс болоод энэ нутагт дахиад ийм нүх гарахыг судлаачид үгүйсгэхгүй байна.

0 Сэтгэгдэл
цаана нь бөөн доллар байгаа гэвэл манай 76 бүгд давхиад орно доо.....хэ хэ хэ
haalga bol haalga biz, yaadguun
цаана нь бөөн доллар байгаа гэвэл манай 76 бүгд давхиад орно доо.....хэ хэ хэ
Эх орныхоо газар шороо байгалийн баялгийг зараад гадныханд өгөөд бгаа монголын улс төрчдийг энэ тамын нүхэнд хийхсэн
Хамгийн их уншсан