Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дууны шүлгэн ном төрлөө

“Шүлгүүд минь таны сэтгэлд хүрэн уурлуулж, уйлуулж, он цагийн дурсамж эсвэл хүсэл мөрөөдлийг тань сэргээж байвал миний бүтээн туурвисны баяр баясгалан буюу” хэмээн хавтасласан Соёлын тэргүүний ажилтан, яруу найрагч, сэтгүүлч Д.Ган-Очирын “Хайрын цомог” нэртэй дууны шүлгийн түүвэр саяхан хэвлэлтээс гарчээ. Түүний зохиосон дуунууд тухайн үеийнхээ хитүүдийг тэргүүлсээр ирсэн. 1990-ээд онд эд моодонд орж байсан “Цамцаа тайл”, “Хуучраагүй жинс”, “Чамтай хамт явмаар байна” гээд олон сайхан дууны үгийг зохиосон байдаг. Мөн хамгийн сүүлд л гэхэд  “Хар сарнай” хамтлагийн С.Амармэнд, “Харанга” хамтлагийн Х.Лхагвасүрэн, дуучин Т.Дэлгэрмөрөн нарын хамтран дуулсан “Монголын нууц товчоо” дууг зохиожээ. Ямартай ч энэхүү номноос нь түүний бичсэн бүхий л дууных нь үгийг уншиж болох нь. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан