Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Лалын улс” америкт 9-р сарын 11-нийг давтана гэж сүрдүүллээ

Алан хядагч “Лалын улс” зэвсэгт бүлэглэлийн дайчид АНУ-д 2001 оны есдүгээр сарын 11-ний эмгэнэлт хэргийг давтана хэмээн твиттертээ “Бид дахиад АНУ-ыг шатаана” хэмээн сүрдүүлжээ. Мониторингийн SITE байгууллага энэ тухайд НАТО-гоос афганистан-иракын цэргийн кампани эхэлсэнтэй холбогдуулаад лалын зэвсэгт дайчид сүүлийн үед интернетээр америкт 2001 оны есдүгээр сарын 11-нд болсон эмгэнэлт үйл явдлыг давтана гэж сүрдүүлэх болсон гэж мэдээлсэн байна. SITE-ынхны тооцоолсноор сүүлийн хоногт гэхэд л ийм заналхийлэл 15 мянгад хүрсэн гэнэ.
2001 оны есдүгээр сарын 11-нд Нью-Йорк дахьв дэлхийн худалдааны төвийн хоёр барилгыг онгоцоор мөргөсөн халдлагын үеэр 2974 хүний амь сүйдэж, 24 хүн өнөө болтол сураггүй алга болсонд тооцогдож байгаа юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан