Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Чин омгийн эмэгтэйчүүд гоо үзэсгэлэнтэй байх дургүй байжээ


Бангладеш, Мьянманы хилийн заагаар амьдардаг Чин омгийн эмэгтэйчүүдэд нэгэн сонин заншил байж. Тэд нүүрээрээ дүүрэн элдэв шивээс хийлгэдэг байсан нь одоо улирч мартагдаж байгаа гэнэ. Мьянманы засгийн газар эмэгтэйчүүдийг ингэж нүүрэндээ шивээс хийлгэхийг 50 жилийн өмнө хориглож залуу охидыг ингэж шивээс хийлгэвэл эндхийн үнэт зүйл болсон үхрийн үнэтэй тэнцэхээр их хэмжээний торгууль оногдуулдаг болсон байна.

Чин омгийн охид бүсгүйчүүд ер бусын үзэсгэлэнтэй байдгаас хөрш омгийнхон нь үргэлж хулгайлан авдаг байсан гэнэ. Ийм болохоор харийн омогт хулгайлагдахгүйн тулд нүүрээрээ дүүрэн шивээс хийлгэн “царай муутай” болдог байсан нь бүр эртнээс уламжлалтай гэнэ.

Ийм шивээс хийлгэсан цор ганц хүн 85 настай Па хөгшин  өнөөдөр Канпетлет тосгонд амьдарч байна. Өөр бас ганц нэг хүн байдаг гэсэн яриа байна.

0 Сэтгэгдэл
Carai muutai boloh gesen um bol yaagaad Goe shiwees hiilgesen um muuhai baih estoi biz dee.
Амьд явах гэж хүмүүс аргаа барах юм даа...
Хамгийн их уншсан