Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хятад улс Эверестийн доогуур төмөр замын хонгил барина гэнэ

Хятад улс Төвдийн төмөр замыг цааш нь Балбатай холбох боломжийг судалж байна. Хэрэв  ийм төмөр зам барих бол энэ зам дэлхийн дээвэр гэдэг Эверест буюу Жомолунгмагийн доогуур гарах болж дэлхийн хамгийн өндөр уулын доогуур төмөр замын хонгил барих юм гэж  The Guardian мэдээлжээ.
Балбын хүсэлтээр энэ төслийн бэлтгэл ажил хэдийнээ эхэлсэн гэж Хятадын төмөр замын тээврийн академийн шинжээч Ван Меньшу хэлсэн байна. “Төмөр зам мэдээж Жомолунгма уулын доогуур гарах болохоор барилгачид хэд хэдэн том хонгил барих шаардлагатай болно” гэж тэр хэлсэн байна. Ийм шулуун төмөр зам баривал галт тэрэг 120 км цагийн хурдтай зорчих юм байна. Өнөөдөр Хятад-Балбын хооронд төмөр замын харилцаа байхгүй юм.
Өнгөрсөн 10 жилд Хятадын тавьсан Цинхай-Төвдийн төмөр зам нь манай гаригийн хамгийн өндөрт байдаг зам юм. Энэ замын бараг 80 хувь нь болох 960 км зам далайн төвшнөөс 4000 метрийн өндөрт байдаг юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан