Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хятадын Дон Жуан 17 бүсгүйтэй гэрлэх гэж байжээ

Хятадын Хунань мужийн Чанша хотын нэгэн залуу авто машины осолд орж эмнэлэгт хэвтжээ. Гэтэл түүний төлөө санаа зовж, бие нь ямар байгааг асуухаар хайртай бүсгүй нь гэсэн 17 эмэгтэй эмнэлэгт нэгэн зэрэг очсон байна. “Түүнийг осолд ороод эмнэлэгт очсон  гэж дуулаад үнэхээр сандарсан. Гэтэл түүний тасгаар дүүрэн бүсгүйчүүд цуглачихсан байхыг хараад ёстой яахаа мэдэхгүй байлаа” гэж тэдний нэг ярьжээ.
Эмнэлгийн ажилтны хэлснээр бол бүсгүйчүүд бүгд л Юань гэдэг залуугийн хайртай эмэгтэй Сяо Ли гэгч нь гэж хэлсэн байна. Зарим нь бүр Юаньд олон жилийн турш санхүүгийн дэмжлэг үзүүлж, гэрлэхээр бэлтгэж байсан гэжээ. Бүсгүйчүүдийн нэг нь түүнээс хүүхэдтэй болсноо ч халаглан ярьсан байна.
Энэ бүхнээ хоорондоо ярьж мэдэцгээсэн бүсгүйчүүд фейсбүүк бүлэг үүсгэн сэтгэлзүйн дэмжлэг хүсчээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан