Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Их, дээд сургуулиудын төлбөр эцэслэн шийдэгдээгүй

Хэдхэн хоногийн дараа элсэлтийн ерөнхий шалгалт болно. Залуус шалгалтдаа бэлтгээд толгой өндийх завгүй байгаа нь лавтай. Гэхдээ тэд шалгалтдаа санаа зовнихын хажуугаар их, дээд сургуулиудын төлбөр хэд болж нэмэгдэх бол хэмээн толгойгоо гашилгаж суугаа байх. Энэ талаар БСШУ-ы сайд Ё.Отгонбаяраас лавлахад “Сургуулиуд сургалтын төлбөр хэд байвал боломжтой байх талаар дор бүрнээ судалгаа хийж байгаа. Бидэнд эцсийн шийдээ ирүүлээгүй байгаа болохоор хэд болж нэмэгдэхийг нь урьдчилан хэлэх боломжгүй нь” гэв. Ямартай ч элсэлтийн ерөнхий шалгалтын дараагаар сургуулиуд элсэлтээ авах учир хэд хоногоос удирдлагууд нь эсцийн шийдвэрээ гаргах болов уу.
                                                                                                                    А.Эрхэс

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан