Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Лалын улсад нэгдэх гэсэн оросуудыг Туркт саатуулжээ

“Лалын улс” зэвсэгт бүлэглэлд нэгдэн байлдахаар Сирийг зорьж явсан оросын долоон иргэнийг Туркийн хууль сахиулагчид баривчиллаа хэмээн РИА Новости агентлаг мэдээлжээ.
“Оросын хоёр иргэнийг  зэвсэгт мөргөлдөөнд оролцож, “Лалын улс” бүлэглэлийн талд байлдахаар  Сири улс руу нэвтрэх гэж байхад нь дөрөвдүгээр сарын 4-нд саатуулсан. Тэд хууль сахиулагчдад цаашдын төлөвлөгөөгөө мэдүүлж буруугаа хүлээсэн. Дөрөвдүгээр сарын 7-нд бас хил дээр дахиад таван хүнийг саатууллаа” гэж Туркийн Газиантеп мужийн захиргааны албан мэдээнд дурджээ.
Нэрийг нь дурдаагүй орос иргэд Туркийн хилийг хууль бусаар нэвтрэх гэж байгаад баригдсан байна.

0 Сэтгэгдэл
uhseniih n orosuud baih ve.hasaguud kavkazuud biz
Хамгийн их уншсан