Залуучуудын хөгжлийг дэмжих, залуу гэр бүлийг орон сууцжуулах бодлогыг хэлэлцэв
Нийслэл-385” менторшип хөтөлбөр үр дүнгээ хэлэлцэж, хаалтаа хийлээ
Баянзүрх дүүргийн хэмжээнд цас хусах, давс бодис цацах ажил хийгдэж байна
“Үндэсний бичгийн цэвэр бичигтэн” шалгаруулах уралдааны шилдгүүд тодорлоо
Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна
Дэд ахлагч Б.Марал пауэрлифтингийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
Улаанбаатар-Мандалговь чиглэлийн авто замд цасан шуургатай, үзэгдэх орчин хязгаарлагдмал байна
I, II ангийн сурагчдын амралт арванхоёрдугаар сарын 23-нд эхэлнэ
Засгийн газар хуралдаж байна
"Болор цом 42”яруу найргийн наадамд яруу найрагч А.Лхагва түрүүллээ
Чехийн ерөнхийлөгч Ялалтын баярт өөрийнхөө зардлаар ирж магадгүй
Чехийн Засгийн газар өнөөдөр Ерөнхийлөгч Милош Земаны тавдугаар Москвад болох ялалтын баярт оролцох айлчлалын төсвийн тухай хэлэлцэнэ гэнэ.
Чехийн Ерөнхийлөгч Милош Земан Аугаа их Эх орны дайны ялалтын баярт оролцоно гэж мэдэгдсэнийг Засгийн газар нь хариуцлагагүй алхам хэмээн шүүмжилж байгаагаас энэ тухай нухацтай ярих болсон юм. Чехийн ерөнхий сайдын орлогч, христийн ардчилсан намын тэргүүн Павла Белобрадека “Энэ асуудлыг эсрэгээр шийдвэл төрийн тэргүүн өөрийнхөө зардлаар л МОсквад очих байх” гэсэн байна.
Чехийн ерөнхийлөгчийг Москвад очихоор шийдсэнийг тус улсад суугаа АНУ-ын элчин сайд Эндрю Шапиро бас таагүй хүлээн авсан юм. “Тухайн улсын ерөнхийлөгч гадаад оронд айлчлах асуудлаар элчин сайд саналаа хэлэх ёсгүй гэж бодож байна. Гэхдээ энэ айлчлалын тухай бодох ёстой байх” гэжээ.
Москвад болох ялалтын баярт европын холбооны улсын төрийн тэргүүнүүд очихгүй гэдгээ ээлж дараалан мэдэгдэж байхаа Чехийн ерөнхийлөгч очихоо илэрхийлээд “Энэ баярт бид оролцох ёстой. Бид өнөөдөр германаар ярихгүй байгаагийнхаа төлөө энэ баярт очно” гэж мэдэгдсэн юм.

0 Сэтгэгдэл