Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Нийслэлийн 2025 оны төсвийн төслийг өргөн барилаа
Орон нутгийн эрүүл мэндийн төвүүдэд бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн машин хүлээлгэн өглөө
Биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа
УИХ дахь намын бүлгүүд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ
Гаалийн байцаагч нарын ХОМ-тэй холбоотойгоор ГЕГ-аас 11 гаалийн байцаагчийг АТГ-т шалгуулахаар өгчээ
Тамирчид шалгаруулж авна
АН-ын бүлэг: Ерөнхийлөгчийн 2025 оны төсөвт тавьсан хоригийг бүхэлд нь хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ
“Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо
Хартай багш сурагч амрагаа алуулахаар захиалжээ
ОХУ-ын нийслэл Москва орчмын Шатура хотын нэгэн дунд сургуулийн хөгжмийн багш 52 настай эмэгтэй нэгэн сурагчаа алуулахаар бэлтгэж байсан нь илэрч цагдаагийнхан саатуулсан байна. Багш эмэгтэй 15 настай нэгэн сурагчтайгаа бэлгийн харьцаатай байгаад, тэр нь түүнээс хөндийрч эхэлсэн болохоор хардсандаа ийн шийтгэхээр шийдсэн байна. “Сурагч нь холбоогоо таслан ангийнхаа нэг хүүхдэд хайртай болсон гэнэ. Харин багш эмэгтэй үүнийг тэвчсэнгүй, сурагчаа алахаар шийджээ” хэмээн эх сурвалж ярьжээ.
Түүний энэ явдлыг нэгэн танил нь мэдэж цагдаад мэдэгдсэнээр цагдаагийн ажилтан “алуурчин” болж очин ярилцаж бүхий л учрыг мэдээд саатуулсан байна. Эмэгтэй ”нууц амраг” сурагчаа алуулах хөлсөнд 100 мянган рубль амлажээ.
“Дөрөвдүгээр сарын 7-нд цагдаагийн ажилтан “алуурчны” дүрээр очиж багш эмэгтэй үнэхээр сурагчаа алуулахаар захиалсныг мэдэж баривчилсан. Тэрээр алуурчинд захиалгаа өгч, мөнгөө төлсөн” гэж Шатурын цагдаагийн хэлтсийн албан мэдээнд дурджээ.

0 Сэтгэгдэл