Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Украины Коммунист намын тэргүүн Оросын харьяат болсон уу

Украины коммунист намын тэргүүн Петр Симоненког тус улсын Хуульзүйн яам хэдийнээ оросын иргэншил авчихсан, терроризмыг санхүүжүүлж байна хэмээн сэжиглэж байна. Украины Хуульзүйн сайд Павел Петренко Улсыг аюулаас хамгаалах албандаа хандаж Петр Симоненког ОХУ-ын Коммунист намын тэргүүлэгч гишүүнээр сонгогдсон тухай мэдээллийг нягталж шалгахыг даалгажээ. Мөн түүнийг Донецкийн бүгд найрамдах улс, Луганскийн бүгд найрамдах улс гэсэн террорист байгууллагыг дэмжиж, терроризмыг  санхүүжүүлж байгааг нь мөрдөн шалгах хэрэгтэй гэсэн байна.
“Хэвлэлүүдийн мэдээлээс үзэхэд ОХУ-ын Коммунист нам нь “ДБНУ”, ЛБНУ” гэсэн террорист байгууллагыг, Крымыг тусгаар тогнхоыг дэмжиж байгаа. Үүнээс үзэхэд Симоненко ОХУ-ын Коммунист намын удирдах байгууллагад сонгогдсон нь түүнийг эрүүгийн хэрэг үйлдсэнийг гэрчилж байна” гэж Павел Петренко тэмдэглэжээ.

0 Сэтгэгдэл
Үзэл бодолтой үнэнч хүн юм байна
Putinaas hahuuli avch ulsaa hudaldsan teneguud
Хамгийн их уншсан