Залуучуудын хөгжлийг дэмжих, залуу гэр бүлийг орон сууцжуулах бодлогыг хэлэлцэв
Нийслэл-385” менторшип хөтөлбөр үр дүнгээ хэлэлцэж, хаалтаа хийлээ
Баянзүрх дүүргийн хэмжээнд цас хусах, давс бодис цацах ажил хийгдэж байна
“Үндэсний бичгийн цэвэр бичигтэн” шалгаруулах уралдааны шилдгүүд тодорлоо
Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна
Дэд ахлагч Б.Марал пауэрлифтингийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
Улаанбаатар-Мандалговь чиглэлийн авто замд цасан шуургатай, үзэгдэх орчин хязгаарлагдмал байна
I, II ангийн сурагчдын амралт арванхоёрдугаар сарын 23-нд эхэлнэ
Засгийн газар хуралдаж байна
"Болор цом 42”яруу найргийн наадамд яруу найрагч А.Лхагва түрүүллээ
Өвөр Монголд эсэргүүцлийн хөдөлгөөнийг хэрцгийгээр даржээ
БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны өмнөд нутгийн Найман хошууны Даачин-тал суурингийн иргэдийн өдөөсөн эсэргүүцлийн хөдөлгөөнийг дарахаар 2000 гаруй цагдаа иржээ.
Даачин-талынхан өөрсдийн нутагт нь химийн хаягдал цэвэрлэх байгууламж барихыг эсэргүүцэн жагссан юм. Тэднийг гурав хоног жагссаны дараа дөрөвдүгээр сарын 3-нд цагдаагийн хүчийг нэмэгдүүлэн хүчээр тараасныг Хүний эрхийг хамгаалах Өмнөд-Монголын төвийнхөн зургийг нь авч, дүрс бичлэг хийн баримтжуулжээ.
Дүрс бичлэг дээр байн байн буун дуу гарч, иргэд цагдаагийнхны хооронд мөргөлдөөн гарч байгаа нь харагдаж байна. Жагсагчдаас олон хүн шархдаж, эмнэлэгт хүргэгдсэн байна. “Цагдаагийнхан жагсагчдыг резинэн сумаар буудаж, өндөр даралттай ус, нулимс асгаруулагч хийгээр шүршиж байсан” гэж энэ сууринд амьдардаг Хүний эрхийг хамгаалах Өмнөд-Монголын төвийн ажилтан монгол бүсгүй Гээгээ утсаар мэдээлжээ.
Түүний хэлснээр бол мөргөлдөөний үеэр 100 хүн бэртэж шархадсанаас нэг нь эмнэлэгт очоод нас барсан байна. Цагдаа нар жагсагчдаас 50 хүнийг баривчилжээ.
бат үүл ***** нарыг өмөөрөөд сүйд болоод байсан.нөгөөдүүл нь өвөрмонголчуудыг юу болгож байгааг хар даа.
БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны өмнөд нутгийн Найман хошууны Даачин-тал суурингийн иргэдийн өдөөсөн эсэргүүцлийн хөдөлгөөнийг дарахаар 2000 гаруй цагдаа иржээ.
Даачин-талынхан өөрсдийн нутагт нь химийн хаягдал цэвэрлэх байгууламж барихыг эсэргүүцэн жагссан юм. Тэднийг гурав хоног жагссаны дараа дөрөвдүгээр сарын 3-нд цагдаагийн хүчийг нэмэгдүүлэн хүчээр тараасныг Хүний эрхийг хамгаалах Өмнөд-Монголын төвийнхөн зургийг нь авч, дүрс бичлэг хийн баримтжуулжээ.
Дүрс бичлэг дээр байн байн буун дуу гарч, иргэд цагдаагийнхны хооронд мөргөлдөөн гарч байгаа нь харагдаж байна. Жагсагчдаас олон хүн шархдаж, эмнэлэгт хүргэгдсэн байна. “Цагдаагийнхан жагсагчдыг резинэн сумаар буудаж, өндөр даралттай ус, нулимс асгаруулагч хийгээр шүршиж байсан” гэж энэ сууринд амьдардаг Хүний эрхийг хамгаалах Өмнөд-Монголын төвийн ажилтан монгол бүсгүй Гээгээ утсаар мэдээлжээ.
Түүний хэлснээр бол мөргөлдөөний үеэр 100 хүн бэртэж шархадсанаас нэг нь эмнэлэгт очоод нас барсан байна. Цагдаа нар жагсагчдаас 50 хүнийг баривчилжээ.
0 Сэтгэгдэл
2015.04.07