Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Грек дайны төлбөрт Германаас 278 тэрбум евро нэхэж байна

Дэлхийн хоёрдугаар дайны үед Грекийг эзлэн түрэмгийлж байхдаа учруулсан хохирол хэмээн тус улс Германаас 278 тэрбум еврогийн нөхөн төлбөр шаардах   болно гэж Грекийн Сангийн сайд Димитрис Мардас  даваа гарагт мэдэгдсэн байна.
“Бидний тооцоогоор Герман улс дайны төлбөрт 278,7 тэрбум евро төлөх ёстой, үүний 268,4 тэрбум нь амь үрэгдэгсдийн ар гэрийнхэнд төлөх болон, дэд бүтцийг сүйтгэсний төлбөр. Парист 1946 онд болсон бага хурлаар энэ нөхөн төлбөрийг тухайн үеийн ханшаар 341,2 тэрбум ам.доллар гэж  тогтоож байсан юм” гэж сайд хэлжээ.
Грекийн улсын өр нь 346 тэрбум евро болоодбайгаагаас ийм асуудал гаргаж ирж байгаа юм байна. Үүний өмнө Грекийн шинэ Ерөнхий сайд Алексис Ципрас энэ асуудлыг сөхөн тавьсан ч Герман улс нэг бус удаа няцаасан юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан